Япон Хашимото Сейко тэргүүтэй гурван хүнийг Бээжингийн өвлийн олимпод оролцуулна
2021-12-24 15:48:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 24-нд Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироичи хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы засгийн газар Олимпийн хорооныхоо гурван албан тушаалтныг Бээжин рүү илгээж, өвлийн олимпод оролцуулах шийдвэр гаргалаа гэжээ.

Мацуно Хироичи мэдэгдэхдээ, дээрх гурван албан тушаалтан бол Токиогийн Олимпийг зохион байгуулах хорооны дарга Хашимото Сейко, Японы Олимпийн хорооны дарга Ясухиро Ямашита болон Японы Паралимпийн хорооны тэргүүн Мори Казюки нар болно гэжээ.

Мацуно Хироичи сэтгүүлчийн асуултад хариулахдаа, энэ бол Японы засгийн газар олон төрлийн хүчин зүйлийг үндэслэн гаргасан бие даасан шийдвэр юм, харин бусад улс оронтой зөвшилцөн зохицуулсан асуудал байхгүй гэжээ.