Путин: Орос Хятадын харилцаа нь олон улсын тогтворжуулах чухал хүчин зүйл юм
2021-12-24 11:05:05
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 12-р сарын 23-нд Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путин жилийн ээлжит сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ, Орос, Хятадын харилцаа нь хоёр орны ард иргэдээ үр өгөөжөө өгөөд зогсохгүй олон улсын тавцанд ч чухал тогтворжуулагч хүчин зүйл болж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол Оросын худалдааны хамгийн том түнш бөгөөд хоёр орны худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, цар тахлын өмнө үеийн түвшнээс давсан гэжээ.

Путин хэлэхдээ, ОХУ болон БНХАУ аюулгүй байдлын салбарт хамтран ажиллаж, хамтарсан сургуулилт, тэнгисийн болон агаарын хамтарсан эргүүл хийв. Орос, Хятад нь эрчим хүч, цөмийн эрчим хүч, сансар судлал, өндөр технологи, хүмүүнлэг, залуучууд, боловсрол, соёл зэрэг олон салбарт солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж байна, энэ нь хоёр орны харилцааны бодит илрэл юм гэжээ.

Н.Пүрэвжав