Бээжингийн өвлийн олимпод өндөр амжилт үзүүлэхийг хүсэв
2021-12-24 10:12:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 23-нд Италийн ерөнхийлөгч Маттарелла Өвлийн олимп, паралимпод оролцохоор Бээжинг зорих гэж буй Италийн спортын төлөөлөгчдийг Ром хотноо хүлээн авч уулзан, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Италийн тамирчид, дасгалжуулагчид, эмнэлгийн ажилтнууд болон бусад ажилтнууд Олимп, Паралимпийн наадмын мэргэжлийн ур чадвар болон урам зоригтой байгааг Маттарелла сайшааж, тамирчид шилдэг амжилт гаргаж, спортын үнэ цэнийг харуулахыг хүссэн байна.

Итали бол дараагийн өвлийн олимпийг зохион байгуулах орон юм. 2019 оны 6-р сарын 24-нд болсон Олон улсын олимпийн хорооны 134-р бүгд хурал дээр, Италийн Милан болон Кортина д’Ампеццо хот нь Шведийн Стокгольм/Оле хотыг 13 саналын зөрүүгээр илт давуу ялж, 2026 оны өвлийн олимпийн эрхээ авсан байна.