БХАТИХ-ын Гадаад харилцааны зөвлөл мэдэгдэл хийжээ
2021-12-24 19:37:00
Share
Share this with Close
youtube WeChat

Америк “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхийг сэргийлэх тухай хуулийн төсөл” гэгчийг баталсанд холбогдуулж БХАТИХ-ын Гадаад харилцааны зөвлөл мэдэгдэл хийжээ.

Мэдэгдэлд:

Орон нутгийн цагаар 12-р сарын 23-нд Америкийн тал Хятад улсын хатуу чанга эсэргүүцлийг үл хайхран “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхийг сэргийлэх тухай хуулийн төсөл” гэгчийг баталж хууль болгосон байна. Энэхүү хууль нь худал хуурмаг мэдээлэлд суурилж, хүний эрх гэгчээр халхавч хийж, Хятад улсын дотоодод бүдүүлгээр оролцож буйг БХАТИХ хатуу чангаар эсэргүүцэж байна. Америкийн тал энэ мэтээр мужуудалбал Хятадын тал хатуу чанга хариу арга хэмжээ хэрэгжүүлэх болно.

Иргэд түмэн хөдөлмөрлөх эрх болон үүрэгтэйг Хятад улсын үндсэн хуульд тодорхой заасан бөгөөд эрүүгийн хууль, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний хууль, ажлаар хангахыг ахиулах хууль, аюулгүйн хяналт удирдлагын хууль зэрэг багц хууль тогтоомж нь ард түмний хөдөлмөрийн эрх ашгийг хүндэтгэж, хөдөлмөрчин түмний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх тухай хууль эрх зүйн баталгааг хангаж байдаг. Түүнчлэн Хятад улс “Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхахыг устгах тухай конвенц” зэрэг 4 үндсэн конвенц, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын гэрээний холбогдох заалтуудыг багтаасан хөдөлмөрийн 26 конвенцыг чин үнэнчээр хэрэгжүүлж байна. Шиньжяны хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа нь Хятадын үндсэн хууль, хууль тогтоомж, олон улсын хөдөлмөр, хүний эрхийн стандартад нийцэж байгаа бөгөөд "албадан хөдөлмөрлүүлэх" асуудал байхгүй.

Шиньжянтай холбоотой асуудал бол тэр чигээрээ Хятадын дотоод хэрэг бөгөөд гаднын ямар ч улс хөндлөнгөөс оролцох ёсгүй. АНУ-ын зарим улс төрчид бодит байдлыг үл тоомсорлож, "албадан хөдөлмөрлүүлэх" гэгчийг ашиглан Шиньжяны аж ахуйн нэгжүүдийг дарамтлахыг оролдож,  "Шиньжяныг ашиглан Хятадыг хянах", Хятадын хөгжлийг хязгаарлах гэсэн хорон санаагаа бүрэн харуулж байна гэжээ.