ГХЯ-ны төлөөлөгч Америкийн талын үйлдлийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэв
2021-12-24 19:45:01
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 23-нд Америкийн тал “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл” гэгчдээ гарын үсэг зурж хууль болгосон байна. 24-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч үүнд холбогдуулан хэлсэн үгэндээ: Уг хуулийн төсөл нь бодит үнэнийг үл тоомсорлон, Хятад улсын Шиньжян дахь хүний эрхийн байдлыг хорон муугаар гүтгэн муулж, олон улсын хууль хийгээд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчин, Хятад улсын дотоод засаглалд бүдүүлгээр хөндлөнгийн оролцоо хийсэн байна, Хятадын тал үүнд маш дургүйцэж байгаа бөгөөд эрс эсэргүүцэж байна гэжээ.

ГХЯ-ны төлөөлөгч онцлохдоо: Шиньжяны бүс нутагт “албадан хөдөлмөрлүүлэх”, “үндэстэн угсааг устгах” байдал оршиж байна гэгч нь бүрмөсөн Хятад улсыг эсэргүүцэгч хүчний найруулан зохиож хөөрөгдсөн хорон муу худал яриа юм. Шиньжяны эдийн засгийн хөгжил болон нийгмийн амар амгалан байдал дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон үндэстний ард түмэн амар амгалан амьдарч байгааг бүгдээрээ харж байна. Америкийн тал Шиньжянтай холбоотой асуудлыг ашиглан дахин давтан цуурхал гаргаж буй нь мөн чанар дээрээ хүний эрхийн нэр зүүж улс төрийн явуулга болон эдийн засгийн дээрэмдэлт хийж буй явдал байж, Шиньжяны хөгжил дэвшил тогтвортой байдлыг эвдэн, Хятад улсын хөгжлийг хязгаарлахыг зэхэж байна гэжээ.