Мужийн зэрэглэлийн хот болгонд шинжлэх ухаан технологийн музей байгуулна
2021-12-24 11:03:25
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгээс гаргасан "Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн музейн системийг хөгжүүлэх 14-р таван жилийн төлөвлөгөө (2021-2025)"-нд дурдахдаа: Шинжлэх ухаан, технологийн музейн системийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2025 он гэхэд мужийн зэрэглэлийн хот бүрт шинжлэх ухаан, технологийн нэг музей байгуулах ажлыг ахиулах болно гэжээ.

Төлөвлөгөөнд онцлон тэмдэглэхдээ, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд шинжлэх ухаан технологийн музейн системийн бүтээн байгуулалтын ерөнхий байдал сайн байсан. Бүх Хятадын хэмжээнд шинжлэх ухаан, технологийн музейн тоо 169-өөр нэмэгдэж, нэмэлт барилгын талбай 1.376 сая ам метр болж, бүх Хятадын хэмжээнд шинжлэх ухаан, технологийн музейнүүд нийтдээ 300 сая гаруй үзэгчдийг хүлээн авчээ. Үүний зэрэгцээ бас шинжлэх ухаан, технологийн музейн бүтээн байгуулалт болон хөгжил тэнцвэргүй, шинжлэх ухаан, технологийн жижиг, дунд хэмжээний музейн үйлчилгээний чадавхи харьцангуй сул, шинжлэх ухаан, технологийн шилдэг нөөцөөр үр дүнтэй хангагдаагүй, бүх Хятадын шинжлэх ухаан, технологийн музейн эх баялагийн хуваарилалт хангалтгүй байгаа зэрэг асуудлууд тулгарч байна гэжээ.

Төлөвлөгөөнд тодорхойлохдоо: "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд шинжлэх ухаан, технологийн музейн системийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, бүх Хятадын хэмжээнд шинжлэх ухаан, технологийн музейн тэнцвэртэй хөгжлийг ахиулна. Орон нутгийн онцлогтоо тохируулан шинжлэх ухаан, технологийн музей байгуулахыг ахиулж, хошуу сяний зэрэглэлийн шинжлэх ухаан, технологийн музейн бүтээн байгуулалтад оролцох нийгмийн хүчийг дэмжиж, төв болон баруун бүс нутаг, хуучин хувьсгалт бүс нутаг, үндэстний цөөнхийн бүс нутаг, хилийн бүс нутаг, хөгжил буурай бүс нутагт шинжлэх ухаан, технологийн музейн бүтээн байгуулалтын хөгжлийг урамшуулна. Шинжлэх ухаан, технологийн музейн барилгын загварыг идэвхтэй шинэчилж, музей, номын сан, соёлын төв, шинэ эриний соёл иргэншлийн дадлагын төв зэрэгтэй хамтаар байгуулан, хамтдаа хуваалцах боломжийг судална. Шинжлэх ухаан, технологийн өвөрмөц онцлогтой музей байгуулахыг урамшуулж, орон нутгийн шинжлэх ухаан, технологийн зүтгэлтнүүд болон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг илт дэмжинэ. Хөдөө орон нутгийн дунд сургуульд 200-аас доошгүй шинжлэх ухаан, технологийн музейг шинээр байгуулж, хамрах хүрээ болон ашиглалтын түвшинг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэжээ.