2022 оны цагаан олимпын хэвлэл мэдээллийн төвийн сурвалжлагчийн бүртгэл маргааш эхэлнэ
2021-12-24 18:46:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хэвлэл мэдээллийн сурвалжлагчдын эрэлт шаардлагыг хангах зорилгоор 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадмын үеэр Бээжингийн Хэвлэл мэдээллийн төвийг байгуулах бөгөөд 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцох бүртгэлгүй хэвлэл мэдээллийн ажилтнуудад үйлчилгээ хангаж ажиллах болно. Албан ёсны сурвалжлагчдыг бүртгэх ажлыг 12-р сарын 25-ны 10 цагаас эхлүүлэх бөгөөд тухайн үед 2022 оны Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны цахим хуудсыг албан ёсоор нээх юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төв нь Бээжингийн олон улсын зочид буудлын хурлын төвд байрлах бөгөөд 2022 оны 2-р сарын 1-ээс 20-ныг дуустал үйлчилгээ хангах бөгөөд бүртгэлгүй сэтгүүлчдэд олимпын наадам зохион байгуулж буй хотын дүрэм журамд нийцсэн, олон улсын жишгийг дагаж мөрдсөн мэдээ мэдээллийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн олон нийтийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үзүүлэх болно. 

Сэтгүүлчийг бүртгэх эцсийн хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өглөөний 10 цаг. Бүртгэл онлайнаар явагдах бөгөөд холбогдох сэтгүүлчид 2022 оны Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны веб сайтад( http://www.2022bmc.cn) нэвтэрч мэдээллээ бөглөж, бүртгүүлэх хүсэлтээ гаргаж болно. Бүртгүүлэх мэдээллийн агуулгад сурвалжлагчийн хувийн мэдээлэл, харьяалагддаг мэдээллийн байгууллагын гэрчилгээ, COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын гэрчилгээ гэх мэт орно.

Олон улсын өнөөгийн цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул Бээжингийн өвлийн олимпын наадмыг саадгүй зохион байгуулах, Бээжин хотын аюулгүй байдлыг хангах үүднээс 2022 онд Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төв нь: онц шаардлагагүй бол гадаадын сэтгүүлчийг урихгүй, голдуу гадаадаас Бээжинд суугаа сэтгүүлчидийг ажиллуулна; Онц шаардлагагүй бол Хонконг, Макао, Тайваниас сурвалжлагчдыг Бээжинд урихгүй, голдуу Хятадын дотор газар, тэр дундаа Бээжин дэх суурин сурвалжлагчдыг оролцуулна; Дотооддоо төв хэвлэл, орон нутгийн гол чухал хэвлэл мэдээллийн хэрэгслийг ажиллуулах зарчмын барина.