Ираны цөмийн хэлэлцээрт Иран чин сэтгэлээсээ оролцох болно гэв
2021-12-24 09:33:46
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахян 23-ны өдөр хэлэхдээ, Австрийн нийслэл Венад болох Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн холбогдох талын хэлэлцээнд Иран үргэлжлэн чин сэтгэлээсээ оролцох болно гэжээ.

Абдуллахян мөн өдөр тус улсад айлчилж буй Иракийн Гадаад хэргийн сайд Хусейнтэй хэлэлцээ хийв. Дараа нь хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Абдуллахян хэлэхдээ, Америк-Ираны хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх долоо дахь удаагийн хэлэлцээ нь шинэ текст болон нэгдсэн хөтөлбөрийг бүрдүүлсэн нь чухал үйл явдал юм юм.

Абдуллахян хэлэхдээ, Иран хэлэлцээрт чин сэтгэлээсээ оролцох болно, гэхдээ барууны орнуудаас илүү буулт хийхгүй юм. Хэрэв барууны орнууд Ираны цөмийн үйл ажиллагааны талаар санаа зовж байгаагаа арилгахыг хүсвэл, Ираны эсрэг тавьсан бүх хоригоо цуцлах ёстой гэжээ.

Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч талууд энэ оны 4-р сард Вена хотноо хэлэлцээ хийж, АНУ болон Ираны хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх асуудлыг хэлэлцэв. АНУ болон Ираны хооронд ноцтой санал зөрөлдөөн гарсан болон Ираны засгийн газрын удирдлага солигдсоны улмаас 6 удаа хэлэлцсны дараа уг хэлэлцээг түр зогсоов. Долоо дахь шатны хэлэлцээ 11-р сарын 29-нөөс 12-р сарын 17-ны хооронд Вена хотод болох юм байна.