Төвөдийн иргэдийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшин тасралтгүй дээшилсээр байна
2021-12-24 10:48:54
Share
Share this with Close
youtube WeChat

Сурвалжлагч 23-ны өдөр болсон Төвөдийн бүх ард түмний шинжлэх ухааны боловсролын ажлыг хэрэгжүүлж байгаа тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Төвөдийн иргэдэд заавал сурах боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол олгох явдал эрчимтэй нэмэгдэж, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл ажиллагаанд төвөдүүд идэвхтэй оролцож, энэ талаарх мэдлэг мэдээллээ үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байгаа ажээ.

Төвөдийн Өөртөө Засах Орны Шинжлэх Ухаан Технологийн Нийгэмлэгийн дарга Ян Кай танилцуулахдаа, "13-р таван жил"-ийн хугацаанд Төвөдийн Өөртөө Засах Орны бүх шатны намын хороод болон засгийн газар шинжлэх ухааныг сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгч, бүх өөртөө засах орны олон салбарууд, байгууллага нэгжүүд болон орон нутгийн хот, сум сууринууд олон төрлийн арга хэмжээ авахаар дамжин шинжлэх ухааны мэдлэг түгээх зардлыг хангалттай гаргаж, шинжлэх ухааны боловсролын ажил өрнүүлэхийг дорвитой баталгаажуулж, бүх өөртөө засах орны нийт иргэдийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшин тогтвортой өсөлтийн шатанд орсон байна байна гэжээ.

Ян Кай хэлэхдээ: "Бүх өөртөө засах орны хэмжээнд шинжлэх ухаан, технологийн явуулын музейн үзмэрийн тоо нэмэгдээд 14 багц болж, орон нутгийн бүх хот сууринуудыг хамарсан байна. Хөдөөгийн бага, дунд сургуулийн шинжлэх ухаан, технологийн музейн тоо нэмэгдээд 160 болж, бүх сумуудыг хамарсан байна" гэжээ.