Хятадын төсөл Кенийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж байна
2021-12-24 11:11:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар Ненийн нийслэлд баригдсан Найробийн хурдны замын гол шугамыг ашиглалтад оруулах ёслол 23-нд Найробид болов. Кенийн ерөнхийлөгч Кениата ёслолын үеэр хэлэхдээ, Хятад улсын төслүүд нь тухайн нутгийн эдийн засгийг хөгжүүлж, амьжиргааг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Найробийн хурдны зам нь дэд бүтцийн чухал төсөл бөгөөд ашиглалтад орсны дараа замын түгжрэлийг бууруулж, амьжиргааны зардлыг бууруулж, хотын өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх болно. Тус төсөл нь 6000 гаруй ажлын байрыг бий болгож, 200 жижиг аж ахуйн нэгж, олон зуун барилгын материал ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд үр шимийг хүртсэн гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Найробийн хурдны замыг Хятадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бөгөөд нийт урт нь 27.7 километр хоёр талдаа дөрвөн урсгалтай аж.

Н.Пүрэвжав