Терроризмын эсрэг Олон улсын II симпозиум боллоо
2021-12-24 10:12:42
Share
Share this with Close
youtube WeChat

"Терроризмын эсрэг шинэ нөхцөл байдал, шинэ аюул заналхийлэл, шинэ сорилтууд, шинэ хариу арга хэмжээ" сэдэвт терроризмын эсрэг олон улсын II симпозиум 12-р сарын 22-ны өдөр Бээжинд болов. Террорист хүчин шинэ технологийг урвуулан ашиглах, сүлжээний орон зайг террорист үйл ажиллагаанд ашиглах нь улам бүр далд болж, газар авч, терроризм болон зохион байгуулалттай гэмт хэргийн хоорондын нягт уялдаа холбоо зэрэг шинэ аюул заналхийлэл, шинэ сорилтуудын өмнө Хятад болон гадаадын олон зочид, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, уг үндсээс нь асуудлыг зохицуулахыг баримтлахыг санал болгов. Одоо та бүхэн дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу.

Терроризмын эсрэг Олон улсын II симпозиум дээр ГХЯ-ны туслах сайд Ү Жянхао хэлэхдээ, терроризмын эцэс төгсгөлгүй заналхийлэлтэй нүүр тулж, бид нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой дэлхийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, терроризмын эсрэг олон улсын яриа хэлэлцээг тасралтгүй эрчимжүүлж, терроризмын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж, терроризмын шинэ аюул, сорилтод хариу арга хэмжээ авах ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Эв нэгдэл, хамтын ажиллагаа бол терроризмыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Терроризмын эсрэг тэмцэл нь их гүрнүүдийн тоглоомын хэрэгсэл, геополитикийн наймааны хэрэгсэл, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг байж болохгүй. Бид үзэл суртлын өрөөсгөл үзлээс татгалзаж, терроризмын эсрэг "давхар стандарт"-ыг эсэргүүцэж, терроризмыг тодорхой улс орон, үндэстэн, шашин шүтлэгтэй холбохыг эсэргүүцэж, терроризмын эсрэг үндэсний хүчин чармайлтыг дэмжиж, терроризмын эсрэг дэлхийн нэгдсэн фронт байгуулах ёстой. "

Тэрээр мөн дэлхийн терроризмын эсрэг тэмцэх НҮБ-ын төв зохицуулах үүргийг бүрэн хэрэгжүүлж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг чандлан хэрэгжүүлж, хөгжиж буй орнууд болон терроризмын эсрэг хил залгаа орнуудад хамтын ажиллагаагаа цаашид ахиулахад туслахыг санал болгов. Тэрээр хэлэхдээ: "Терроризмын эсрэг үйл ажиллагаа бол нарийн төвөгтэй бөгөөд хүнд хэцүү системтэй төсөл юм. Гагцхүү эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, шашин шүтлэг болон бусад талаас нь эхлээд урт хугацааны болон үндсэн шалтгаанд анхаарлаа хандуулж байж л терроризмын хөрсийг үндсээр нь устгаж, эцэст нь терроризмын эсрэг ялалт байгуулж чадна. Афганистанд 20 жил үргэлжилсэн дайн нь зөвхөн цэргийн арга барилд найдаж терроризмыг бүрмөсөн устгахад хэцүү гэдгийг дахин нотолж, терроризмын эсрэг тэмцлийн нэрийн дор ардчиллын загварыг хүчээр шилжүүлэн суулгах нь бүр ч хүлээн зөвшөөрөгдөхгүй, тогтворгүй юм. "

АНЭУ-ын Үндэсний ассамблейн Батлан хамгаалах, дотоод, гадаад харилцааны хорооны дарга, хүчирхийллийн хэт даврагч үзлийн эсрэг олон улсын төвийн дарга Али Нуими, терроризмын эсрэг үйл явцад НҮБ-ын үүрэг, олон улсын хамтын ажиллагааг онцгойлон анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Террорист байгууллагууд өнөөдөр бидэнд халдаагүй гэдэг нь ирээдүйд тийм биш гэсэн үг биш. Бид хаана ч байсан энэ асуудалд хэн ч тусалгүй байж чадахгүй. Терроризмын эсрэг тэмцэлд улс орнууд улс төрийн зөрчлөө орхих ёстой гэж би бодож байна. Улс төрийн санал зөрөлдөөнөө орхиж, терроризмын эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй."

Терроризмын эсрэг Африкийн холбооны судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Идрис Лалари хэлэхдээ, терроризмтой тэмцэхэд бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ шинж тэмдгүүд болон үндсэн шалтгааныг хоёуланг нь дагаж мөрдөх нь маш чухал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Ядуурал, ялгаварлан гадуурхах, терроризм нь харилцан шалтгаан болж үр дагавар үүсгэдэг гэдгийг бид бүгд мэднэ. Иймээс терроризмын сорилтод дэлхий нийтээр хариу арга хэмжээ авах үйл явцад энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн хоорондын уялдаа холбоог олж харах хэрэгтэй" гэжээ.

Египетийн ГХЯ-ны Олон улсын терроризмтой тэмцэх газрын дарга Мохамед Ахмед Египетийн терроризмын эсрэг тэмцлийн туршлагаас хуваалцахдаа, Египетийн засгийн газар терроризмтой тэмцэх явцад эдийн засаг, нийгмийн арга хэмжээ зэрэг цогц арга хэмжээ авсан гэдгийг онцлон тэмдэглэв. Терроризмтой тэмцэх нь зөвхөн цэргийн хүчинд найдаж болохгүй гэж тэр үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Эдийн засгийн хөгжил бол терроризмын эсрэг ерөнхий стратегийн чухал хэсэг юм. Эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, нийгмийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын байраар хангаж, ард түмний амьдралын нөхцөлийг сайжруулж, терроризмын хөрсийг устгах ёстой."

\Сайн-Өлзий орчуулав\