Хятад улс авто замын бүтээн байгуулалтад 800 тэрбум юанийн хөрөнгө оруулна
2021-12-24 10:57:57
Share
Share this with Close
youtube WeChat

23-нд, Хятадын зам тээврийн яамны нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, энэ онд ядуурлаас ангижирсан бүс нутгийн авто замын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт 800 тэрбум юанийг давж, хөдөө орон нутагт шинэчлэн байгуулсан авто замын урт нь 160 мянгад хүрэх төлөвтэй байна гэжээ.

Ирэх онд зам тээврийн бүтээн байгуулалт нь хөдөө орон нутагт чиглэж, хүн ам ихтэй тосгон, хилийн тосгоны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, хөдөө тосгоны зорчигч тээвэр, ложистик, буухиа шуудангийн уярдаатай хөгжлийг гүнзгийрүүлж, 1300 гаруй үйлчилгээний цэг, 900 гаруй хамтын ажиллагааны маршрут байгуулах болно. Хөдөө орон нутгийн авто замын бүтээн байгуулалтад 764 мянга ажлын байр бий болгох юм байна.

Н.Пүрэвжав