"2022 оны Нийгмийн хөх ном" нийтэлжээ
2021-12-25 16:11:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (25) өглөө Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи Бээжинд "2022 оны Нийгмийн хөх ном: 2022 оны Хятадын нийгмийн хэлбэрийн дүн шинжилгээ ба таамаглал" тайланг нийтэллээ. Тайланд тэмдэглэхдээ, 2021 онд Хятадын нийгмийн бүхий л салбарын хөгжилд шинэ амжилт олж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх цогц төлөвлөгөөг эхлүүлж, хөгжлийн шинэ хэв маяг бүрэлдэж, ялангуяа эдийн засаг нийгмийн шинэ хэлбэр аажмаар бүрэлдэн бий болж, Хятад маягийн орчин үеийн байгуулалтад хүрэх зам улам бүр тод болсон байна гэжээ.

"2022 оны нийгмийн хөх ном"-д 2021 онд Хятад улс цар тахлын олон удаагийн давтагдах нөлөөг үр дүнтэй хяналтдаа авч, эдийн засаг эерэг өсөлтийн хурдаа хадгалж, хөдөлмөр эрхлэлтийн байдал тогтвортой, ажлын байр шинээр бий болох явдал хүлээлтээс давсан байна гэж онцолжээ. 2021 оны 1-р сараас 9-р сар хүртэл шинээр ажлын байр 10 сая 450 мянгад хүрч, жилийн зорилтын 95 хувьтай тэнцэж, 11 сая хүн шинээр ажлын байртай болох зорилтоос давах төлөвтэй байна.

Туйлын ядуурлыг арилгах нь хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулав. 2021 онд Хятадын оршин суугчдын орлого үргэлжлэн нэмэгдэж, хот хөдөөгийн иргэдийн орлогын ялгаа улам бүр багассан байна. "2022 оны нийгмийн хөх ном"-д 2021 оны эхний гурван улиралд оршин суугчдын нэг хүнд ногдох үндэсний орлого 26 мянга 265 юань болж, өмнөх оныхоос 9.7 хувиар өссөн байна гэжээ.