ОХУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлжээ
2021-12-25 16:27:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 24-нд ОХУ-ын ГХЯ ОХУ-д суугаа Украины хэргийг түр хамаарагчийг дуудаж, Украины Львов хот дахь Оросын консулын газарт халдсан явдлыг эрс эсэргүүцэв. Оросын дипломат болон консулын байгууллагуудын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах олон улсын үүргээ биелүүлэхийг Орос улс Узбекистанаас шаардсан байна.

Орон нутгийн цагаар 12-р сарын 24-ний өдрийн 02:30 цагт үл таних этгээд Львов дахь ОХУ-ын Консулын газрын үүдэнд гар хийцийн шатаах бөмбөг шидсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Шатаагч бөмбөг шатаж, консулын газрын аюулгүй байдалд аюул учруулсан бөгөөд азаар нэг ч ажилтан гэмтэж бэртээгүй байна.

Энэхүү хүлээн зөвшөөрөгдөөгүй үйлдэл нь Украины терроризмыг өдөөн турхирч, Оросыг үзэн ядах, дайсагнаж буйн үр дүн болох юм гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Украины эрх баригчид гэмт этгээдүүдийг илрүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авч, үүнтэй төстэй хэрэг дахин гарахгүй байхыг Оросын тал Украины талд уриалсан байна. Үүний зэрэгцээ Украин Оросын дипломат болон консулын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйдээ уучлалт гуйна гэж Орос хүлээж байна гэжээ.