Хүний эрхээр шалтаг болгож Хятадын хөвөнгийн аж ахуйг дарамталж байгааг эсэргүүцэж байна
2021-12-25 16:08:59
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 23-нд Америкийн засгийн газар Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх хууль гэгчийг баталж, Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлж буй гэдэг шалтгаар Хятадын Шиньжяны бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглож, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, Хятадын хөвөнгийн нэхмэлийн салбарт муу нөлөө үзүүллээ. Үүнд Хятадын хөвөнгийн нийгэмлэг хатуу эсэргүүцэл илэрхийлж зэмлэн буруушааж байна гэжээ.

2020 оноос эхэлж Америкийн засгийн газар Шиньжянтай холбоотой хангамжийн хэлхээний тайлан нийтэлж, бодит цогцын нэрсийн жагсаалтад оруулж, импортын хориг тавих зэрэг олон төрлийн хэлбэрээр Шиньжянаас импортлох хөвөнгийн бараанд хориг тавьж, холбогдох аж ахуйн нэгжүүдэд асар их эдийн засгийн хохирол учруулж, Шиньжя жич Хятадын хөвөнгийн нэхмэлийн нэр хүндийг хохироож байна.

Шиньжян нь Хятадын хөвөнгийн үйлдвэрлэлийн гол бүс нутгийн хувьд олон жилийн турш жил бүр 5 сая тонн хөвөн үйлдвэрлэсээр ирсэн юм. 2021 онд Шиньжяны машинаар хөвөн тариалах хэмжээ 87.9%-д хүрч, тухай нутгийн 600 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.