Хятад улсын хангасан коронавирусийн хоёрдох бүлэг вакциныг Никарагуад хүргэлээ
2021-12-25 16:12:14
Share
Share this with Close
youtube WeChat

Тухай орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Хятадын засгийн газрын хангасан шинэ коронавирусийн хоёрдох бүлэг вакциныг Никарагуагийн нийслэл  Манагуад хүргэн өгч, тухайн нутгийн вакцинжуулах ажилд тус дэмжлэг үзүүлсэн юм. Никарагуагийн ерөнхийлөгч ийн зөвлөх Лауреано Ортега , Эрүүл мэндийн сайд  Марта Рейес болон Хятадаас Никарагуад суух элчин сайдын яамыг сэргээн байгуулах хэсгийн ахлагч Юй Бө зэрэг хоёр орны албан тушаалтан хүлээлгэн өгч хүлээн авах ёслолд оролцлоо. Ортега мөн өдөр хэлэхдээ, Хятадын удирдагчид болон засгийн газрын Никарагуагийн талд үзүүлсэн цар тахалтай тэмцэх эд барааны тусламжид талархаж байна гэжээ.

 Тэр хэлэхдээ, эдгээр вакциныг Хятадын хандивын хувьд Никарагуагийн цар тахалтай тэмцэх тэмцэлд зарцуулж ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндэд баталгаа хангах болно гэжээ. Тэр цохон тэмдэглэхдээ, хоёр орон дипломат харилцаагаа сэргээснээс хойш Никарагуагийн тал нэг Хятадын бодлого баримталж байна. Хятад Никарагуагийн хамтын ажиллагаа саруул уудам хэтийн төлөвтэй байж, хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.

 Хятадаас Никарагуад суух элчин сайдын яамыг сэргээн байгуулах хэсгийн ахлагч Юй Бө хэлэхдээ, эдгээ вакциныг хүргэж ирсэн нь Хятадын тал Никарагуагийн талд баттай зогсож буйг дахин харууллаа. Эв санаа нэгтэйгээр цар тахалтай тэмцэж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулах шийдвэр зориг болон Хятадын ард түмний Никарагуагийн ард түмэнд болсон найрсаг сэтгэлийг харуулж, хоёр талын харилцааны хөгжилд сайн сайхан эхлэл тавьсан. Хойшид Хятад улс Никарагуагийн талын цар тахлыг бүрэн ялах тэмцэлд цаашид тусалж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулахад бэлэн байна гэжээ.