Шиньжяд "албадлагаар хөдөлмөрлүүлсэн" явдал байхгүй
2021-12-26 17:35:50
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжян Уйгарын өөртөө засах орны ардын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Илжан Анайт 25-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Шиньжян ард иргэдийн хөдөлмөрийн эрх ашгийг хуулийн дагуу баталгаажуулж буй байдлыг танилцуулахдаа,үндэстнүүдийн ард түмэн сайн дурнаасаа ажилд орох, биеэ даан ажил сонгож байгаа бөгөөд Уйгар зэрэг үндэстний хөдөлмөрлөгчдийн эрх ашиг нь Хятадын үндсэн хууль, хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээний хууль, эрүүгийн хууль, ажлын байраар хангахыг дэмжих хууль, нийгмийн даатгалын хууль зэрэг хууль эрх зүйн хамгаалалтад байдаг гэжээ.

Илжан Анайт хэлэхдээ, олон улсын конвенцын тодорхойлол, Хятад улсын хууль дүрэм болон бодит байдлын аль алинаас нь харахад Шиньжянд “Албадлага”-ар хөдөлмөрлүүлсэн явдал ерөөс байхгүй:

Нэгдүгээрт, Шиньжяны бүх үндэстний иргэдийн эрх тэгшээр ажил хөдөлмөрт оролцох эрхийг хуулиар хамгаалж байна.

Хоёрдугаарт, Шиньжян хөдөлмөрчид ард сайн дурнаасаа хөдөлмөр эрхлэх, бие даан ажлын байраа сонгох, хувийн эрх чөлөөг хуулиар хамгаалдаг. Ажилчид нь бие даасан сонголтын эрхтэй байдаг, тэдний бие даасан эрх мэдэл, эрх чөлөөний хууль ёсны төлөөлөл юм.

Гуравдугаарт, Шиньжяны олон үндэстний хөдөлмөрчдийн амрах, амралтаа авах эрхийг хуулиар хамгаалж байна.

Дөрөвдүгээрт, Шиньжяны олон үндэстний хөдөлмөрчид цалин хөлсөө авах эрхийг хуулиар хамгаалж байна.

Тавдугаарт, олон үндэстний хөдөлмөрч түмний ёс заншил, шашин шүтлэг, үг хэл үсэг бичгийг бүгд хуулиар хамгаалж байна гэжээ.