Хөдөө орон нутгийн ажлын хурал болов
2021-12-26 22:28:45
Share
Share this with Close
youtube WeChat

    Хятадын төвийн Хөдөө тосгоны ажлын хурал 25, 26-нд Бээжинд боллоо. Хурлаар хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын ажлын нөхцөл байдлыг судалж, тус салбарын 2022 оны ажилд байршуулалт хийжээ.

    Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүдийн хурлыг даргалан хэлсэн үгэндээ, янз бүрийн эрсдэл сорилтын өмнө улс орны стратегийн шаардлагын дагуу хөдөө аж ахуйг тогтвортой байлгаж, хөдөө аж ахуй, хөдөө тосгон болон малчин тариачдын ажлыг сайтар хийж, үйлдвэрлэл нийлүүлэлтийг тогтвортой байлган, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн урьдач нөхцөл нь ядуурлаас ангижруулсан үр дүнгээс бататгаж, ядуурлаас гарсан иргэдийн амьжиргааг улам илүү сайжруулах явдал юм гэжээ.

    2022 онд үр тарианы ургацыг 0.65 их наяд килограммаас дээш байлгаж, хүнсний ногооны нийлүүлэлтийн хариуцлагыг хотын захирагч даах ёстой гэж төвийн хөдөө тосгоны ажлын хурлаас онцолсон бөгөөд хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн төлөө бүх хүчээр зүтгэх хэрэгтэй гэж зааварчилжээ.