Шиньжяны анхан шатны үйлдвэрчний эвлэл 32.5 мянгад хүрлээ
2021-12-26 15:30:25
Share
Share this with Close
youtube WeChat

25-нд болсон Шиньжяны асуудлаарх хэвлэлийн бага хуралд Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны үйлдвэрчний ерөнхий эвлэлийн дэд дарга Юлтуз Мурат хэлэхдээ, Шиньжяны олон шатны үйлдвэрчний эвлэл үндэстнүүдийн хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Тэр хэлэхдээ, ШУӨЗО-ны шат бүрийн үйлдвэрчний эвлэл нь Шиньжяны үндэстнүүдийн ажилтан ажилчдын эрх ашгийг төлөөлж, тэдний хууль ёсны эрхийг хамгаалдаг олон нийтийн байгууллага юм. Өдгөөд хүрч иртэл ШУӨЗО-ны хэмжээнд 32 мянга 500 үйлдвэрчний эвлэлийн байгууллага байж, 91 мянга 500 байгууллагын үйлдвэрчний эвлэлийн гишүүн 4 сая 366 мянга 700 хүнийг хамарч буй юм. ШУӨЗО-ны 100 хүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгжийн 95% гаруй хувь нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай юм.

Юлтуз Мурат хэлэхдээ сүүлийн жилүүдэд Шиньжяны үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд үндэстнүүдийн хөдөлмөрчидийн ажлын цалин хөлс, амралт чөлөөт цагийн эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрх, эрүүл мэндийн эрх, нийгмийн халамжид хамрагдах эрх зэрэг эрх ашгаа хамгаалахад хуулийн үйлчилгээ хангаж байгаа юм гэжээ.