Шиньжянтай холбоотой "Хуулийн төсөл" гэдэг нь худал зүйл
2021-12-26 17:52:17
Share
Share this with Close
youtube WeChat

25-ны өдөр болсон Шиньжян Уйгарын өөртөө засах орны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч бодит байдлыг тоо баримттай нарийн танилцуулж, Шиньжянтай холбоотойгоор Америкийн зохион баталсан “Уйгарыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл” гэдэгт нь бүгд худал зүйл бичигдсэн бөгөөд бусад орны үйл явдалд хөндлөнгөөс оролцож, “Шиньжяныг ашиглан Хятад улсыг хязгаарлах” зорилготой улс төрийн оролдлого болохыг илчлэв.  “Албадлагаар хөдөлмөрлүүлэх” гэдэг нь чухам юуг хэлдэг вэ?Олон улсын хуулийн салбарт үүний тухай тодорхой тогтоол байдаг. Олон улсын хөдөлмөр үйлдвэрчдийн байгууллагын “Албадлагаар хөдөлмөрлүүлэх тухай конвенц”-ын дагуу, албадлагаар хөдөлмөрлүүлэх гэдэг нь ямар нэгэн айлгасан дээрээс нь сүрдүүлэх аргаар ямар нэгэн хүнийг өөрийнх нь дургүй ямарваа ажилд оруулах юм уу эсвэл цалин хөлстэй ажиллуулахыг хэлдэг. энэ стандартын дагуу харахад Шиньжянд “албадлагаар хөдөлмөрлүүлсэн” явдал огт байхгүй.

Хятад улсын хууль дүрэмд Шиньжяны олон үндэстнийг ажлын байраар эрх тэгш хангах эрхийг хуулиар хамгаалж байгаа бөгөөд хаана ямар хөдөлмөрт оролцохоо хүмүүс бие даан шийдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Шиньжянд ажлын байраар хангах бэлтгэл сургалтыг тогтвортой хийж, ажлын байраар ханах боломжийг нэмэгдүүлсээр байна.

Шиньжяны байдлаа Шиньжянчууд хамгаас илүү ойлгодог бөгөөд үг хэлэх эрхтэй юм. Америк үүний төлөө санаа зовох шаардлагагүй, харин өөрийгөө тольдож, хүний эрхийг мэддэг юм бол “Индианчуудыг албадлагаар хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл” баталсан дээр байх аа. Сүүлийн 5 жилд Америкт худалдагдан очиж, албадлагаар хөдөлмөрлөж буй хүн жил болгон 100 мянгад хүрч байна. 2021 онд олон улсын хөдөлмөрчдийн эвлэлийн хурал дээр Америкийг нэр зааж шүүмжилж байсан юм. Энэ талаар Америк олон улсын хамтын нийгэмлэгт хандан тайлбар хийсэн нь дээр биш үү.

2018 оноос хойш 100 гаруй улс орон бүс нутгийн 2100 гаруй хүн Шиньжянд зочлон бодит байдалтай газар дээр нь танилцсан юм. Шиньжяны хөдөлмөрийн баталгааны бодлого болон үр дүнгийн талаар олон улсын нийтлэг ойлголтыг Америк  “хуулийн төсөл” гэдгээ баталснаар үгүйсгэж чадахгүй.