Олон улсын биатлоны бэлтгэл дасгалын ажил бэлэн болов
2021-12-26 16:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

Жанчхүү хотын Чүн Ли дүүрэг дэх биотлоны төв бол 2022 оны өвлийн олимпын уралдаан тэмцээнд хамгаас илүү ашиглах заал юм. 12-р сарын 28-31-нд тус төвд олон улсын биотлоны бэлтгэл дасгалын долоо хоногийн ажиллагаа болох гэж байна. Энэ бол Бээжингийн өвлийн олимп нээгдэхээс өмнөх хамгийн сүүлчийн удаагийн туршилтын тэмцээн болно.

Энэ удаагийн бэлтгэл дасгалын долоо хоногт багуудын дасгалжуулагч, ажилтнууд тэшүүрийн зам, байт харвааны талбай, цана зүлгэх байр зэрэг барилгад туршилт хийх болно. Өдгөө олон төрлийн бэлтгэл ажил бэлэн болоод байна. Биатлоны төвийн тэмцээний зам нийт 12.3 км урт байж, 11 шатлалтай юм. Бээжингийн өвлийн олимпын наадмын 11 алтан медаль, пара олимпын 38 алтан медалийн эзнийг энд тодруулах болно.