Хятадын сансрын нисэгчид анх удаа сансарт шинэ оныг угтана
2021-12-27 10:02:39
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын нисэгчтэй сансрын төслийн албанаас мэдээлснээр, Шэньжөү-13 сансрын хөлгийн сансарчид хоёр дахь удаагаа бүхээгээс гарч задгай сансарт ажиллан бүх товлосон үүргээ бүрэн дүүрэн биелүүлээд Бээжингийн цагаар 2021 оны 12-р сарын 27-ны 0 цаг 55 минутад сансрын нисэгч Цүй Жиган, сансрын нисэгч Гуан Фү-ань нар аюулгүйгээр Тяньхэ гол бүхээгтээ буцан ирснээр задгай сансар ажиллах үйл ажиллагаа бүрэн амжилттай болов. Бүх үйл явц 6 шахам цаг үргэлжилсэн байна.

Сансрын станцын бүтээн байгуулалтын шатанд Хятад улсын сансрын нисэгчид 4 дэх удаагаа бүхээгээс гарсан нь энэ юм. Задгай сансарт ажиллах үеэр панорамик камер C-ийн байрлалыг өндөрсгөх, бүхээгийн гадна ажиллахад хэрэглэх хөл тогтоочийг угсрах болон бусад холбогдох ажлын үр дүн, юмыг авч шилжих явцыг шалган нотлох зэрэг үүргийг биелүүлжээ. Үүний зэрэгцээ гол бүхээгийн агаарын түгжилтэй кабин, сансрын хувцас, робот гарын чадавхийг шалгаж, бүхээгээс гарах үйл ажиллагааны холбогдох технологи, бүхээгийн дотор, гаднах сансрын нисэгчдийн хамтын ажиллагаа, сансар дахь ба газрын станцын хамтран ажиллах чадварыг шалгаж, бүхээгээс гарах цаашдын ажилд туршлага хуримтлуулсан байна.

Цаашид Шэньжөү-13 хөлгийн сансрын нисэгчид тойрог замын дараачийн шатны ажил үүрэгтээ орж, шинэ оныг угтах юм. Энэ нь мөн Хятад улсын сансрын нисэгчдийн хувьд анхдагч удаагаа сансарт шинэ оныг угтах юм байна.