Путин: АНУ, НАТО нь Оросыг мухардмал байдалд оруулж байна
2021-12-27 16:46:22
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжийн мэдээлснээр, Путин нэг ярилцлагад оролцохдоо, Бидний үзэж байгаа давж болохгүй "улаан шугам"-ын талаар би ярьсан. Гадаад, дотоодын бүх хүмүүс бүр ойлгоно, манай түншүүд ч ойлгоно гэж найдаж байна. Асуудлын зангилаа нь бид хэн нэгнийг тэрхүү шугамыг даван гарахыг хүсэхгүй байгаад биш, харин асуудал нь бидэнд ухралт хийхийн аргагүйд хүрсэн юм. НАТО биднийг ийм шугам руу шахсан, миний хэлсэн үгийг уучлаарай, бидэнд ухрах газар алга байна" гэжээ.

ОХУ, АНУ, НАТО-гийн харилцаа сүүлийн үед Украйны асуудлаас болж улам хурцадлаа. Орос, Украйн хоёр улсын хил орчмын бүс нутагт олон тооны цэргийн албан хаагч, зэвсэг хэрэгсэлээ байрлуулаад байна. ОХУ-ыг Украйнд “түрэмгийлэх” боломжтой гэж Украйн, АНУ, НАТО мэдэгджээ. Үүнд Оросын тал үүнийг үгүйсгээд, НАТО-гийн үйл ажиллагаа Оросын хилийн аюулгүй байдалд заналхийлж байна. Оросын тал нутаг дэвсгэрээ хамгаалахын тулд хил орчмын цэргийн хүчээ дайчлах эрхтэй гэдгээ онцолжээ. \Ренчинсоо\