Мөргөлдөөн дууссаны дараа сурвалжлагч Газын зурваст дахин хүрэв
2021-12-27 19:28:51
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд дэлхий дахин донсолгоотой хувьсалт өөрчлөлт ихтэй байж, цар тахлын нөлөө дунд хүндрэл бэрхшээлийг даван туулсаар урагшилж ирлээ.

2021 оны 5-р сард Палестины Газын зурвас Израилийн хооронд 11 хоногийн томоохон зэвсэгт мөргөлдөөн гарч, хүн хар үлэмж хэмжээгээр эндэж шархадсан байдаг. Хятадын төв радио телевизийн сурвалжлагч Сүнь Линли тэр үед мөргөлдөөний бүсэд хүрч Палестин Израилийн иргэдийг сурвалжилж байсан. Уг мөргөлдөөн өнгөрөөд хагас жил гаруй болж байна. Газын зурвасын сэргээн босголтын ажил өдгөө ямар байдалтай байгаа бол? Гэр оронгүй болсон дүрвэгсдийн амьдрал ахуй ямар байгаа вэ? Газын зурвасын ойролцоо амьдардаг Израилийн иргэдийн амьдрал хэвийн байдалдаа орсон эсэх талаар дахин очиж сурвалжилсан юм.
2021 оны 12-р сард Палестин Израйлийн мөргөлдөөн дуусаад удаж байгаа боловч Газын зурваст газар болгонд дайны ул мөр үлдэж, 2021 оны 5-р сард болсон мөргөлдөөний явцад Израйлийн цэрэг Газын зурвасыг олон хоног бөмбөгдсөн ул мөр улдсээр байлаа.
Тухайн үед Ал-Жазира телевиз болон Ассошиэйтед пресс  Агентлаг зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгуууллга байрлаж байсан давхар байшин бөмбөгдүүлэн сүйрч байсан юм. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын олонх нь хэдийгээр уг давхар байшингаас зугтааж гарсан хэдий ч өөрсдийнх нь ажилласан байсан байр нүдэн дор нь үнэсэн товрог болохыг харсан юм. Ал-Жариза телевизийн Газын зурвас дахь салбарын хариуцлагатан  Велл Даду сурвалжлагчид хэлэхдээ, Ал-Жазира телевиз ажлаа хэвээр авч үлдэхийн тулд маш олон хүндрэл бэрхшээлийг даван туулсан. Гэвч өдгөө тоног төхөөрөмж хөрөнгө мөнгөний дутагдалд ороод байна. Бас олон салбараа ажиллуулах ажлын төв байр хэрэгтэй байна. Гэвч Газийн сэргээн босголт маш удаан байгаа явдалд би их харамсаж байна гэжээ.
"Ажлын байр маань бөмбөгдүүлж сүйрснээс хойш манай Ал-Жазира телевиз ажлаа цаашид үргэлжлүүлж, дайны байдлыг цаашид мэдээлсээр байсан. Өдгөө болтол бид асар их хүндрэл бэрхшээлд нүүрлэж байна. Ал-Жазира телевизийн маш олон тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн. Бид өдгөө Хажи хэмээх давхар байшинд ажлын өрөө түрээсэлж ажиллаж байна. Үүний хамт Газ хотын төвийн Таба том давхар байшинд шинэ байртай болсон. Энэ байр маань өмнө нь бөмбөгдүүлж сүйрсэн олон улсын хэвлэл мэдээллийн байраас ойрхон байдаг. Бид эндэхийн сэргээн босголт удаан байгаад цөхрөнгөө барж байна. Олон улсын хэвлэл мэдээллийн байрыг хэзээ дахин байгуулах тухай бидэнд хэлсэн хүн байхгүй. Эхлээд бүх хүмүүс сэргээн босголт маш түргэн явагдах байх гэж ихээхэн хүсэл найдлага тавьж байсан. Гэтэл ямар ч ахицгүй байсаар. Үүнд бид сэтгэл гонсгорч байна."
33 настай өмгөөлөгч Атталахын гэр уг нь бөмбөгдүүлж сүйрсэн олон улсын хэвлэл мэдээллийн давхар байшинд байсан. Тэр хэлэхдээ, байшин нурснаас хойш тэнд байсан хүмүүс гаднаас гэр түрээсэлж, эсвэл хамаатныхаа гэрт амьдарч байна. Амьдрал маш хэцүү байна. Уг байшин бөмбөгдүүлж сүйрсэн тэр аймшгийн цаг мөчийг матаж чадахгүй байсаар бөгөөд сэргээн босголтод найдвар тавихгүй байна.

"Өдгөө байдал маш муу байна. Уг давхар байшин бөмбөгдөлтөд өртөх үед бид мөнгө төгрөг, эд бараа, бичиг баримт, бусад амьжиргааны эд бараа юу ч авч гарч чадаагүй. Бидэнд орох орон хэрэгтэй. Байр түрээслэх мөнгө хэрэгтэй. Хэрэгтэй зүйл маш их байна. Өдгөө болтол маш олон хүн уг бөмбөгдөлтөд цочирдож цочролоос гарч чадахгүй байна. Өдгөө орон сууц маань өмнөх гэр оронтой маань адилтгах аргагүй. Хүүхдүүд маань ном дэвтэр гээд маш олон зүйлийг алдсан. Тэдний маань хичээлийн бичиг нь ч бүрдээгүй байгаа. Өмнөх хэдэн удаагийн мөргөлдөөнд нурсан гэр орноо барьж байгуулаагүй байсаар байна. Сүүлийн энэ удаагийн мөргөлдөөн бидэнд туйлын их гай гамшиг тарьсан."

Газын сэргээн босголтын ахиц удаан байгаа. Харин Израилийн хилийн хотын амьдрал хэвийн байдалдаа орсон байна. Газын хилээс 900 метр зайтай Израилийн нумын хар сум нэртэй дурсгалын цэцэрлэгт хүрээлэн мөргөлдөөний үеэр хаагдсан байсан. Харин өдгөө Израилийн иргэд уг цэцэрлэгт хүрээлэнд зугаацаж, салхилж чөлөөт цагаа өнгөрөөж байна. Зарим нь мах шарж төрсөн өдрөө тэмдэглэж байна. Зарим нь кофе ууж хууч хөөрч сууна. Тэд хэдэн зуун метрийн цаана байгаа хилийн төмөр торыг бүрмөсөн мартсан бололтой. 22 настай Израиль охин Шамеш сэтгүүлчид хэлэхдээ, энх тайван амьдрал цаашид үргэлжлэх болоосой гэж би хүсэж байна гэжээ.
"Өнөөдөр хагас сайн, амралтын өдөр, бид энд кофе ууж, нарлаж сууна. Маш сайхан байна. Бид эндээ зугаацах дуртай, дуртай юмаа хийхийг хүсдэг. Харин энэ жилийн төмөр торыг харах дургүй."

Энэ жил 68 насан сүүдэр зооглож яваа Наварро компанийн захирал юм. Гэргийн хамт Израилийн өмнөд нутгийн Мефашим гэх сангийн аж ахуйд амьдардаг. Цаг агаар сайхан үед тэд гэрээсээ Газын барааг олж хардаг. Палестин Израилийн мөргөлдөөний үед тэд гэртээ байсаар байсан. Пуужингийн дайралтын сэрэмжийн дохио дуугарах болгонд бид нуувчинд орж нуугддаг. Дараа нь Газын хил амгалан тайван болсон, бидний амьдрал ч хэвийн байдалдаа орсон. Маний бодлоор мөргөлдөөн дахин үүсэж магадгүй. Гэвч одоо бүх юм тайван сайхан байна гэжээ.