Аж үйлдвэрийн компаниудын ашиг ноднингийнхоос 38% өсөв
2021-12-27 11:27:00
Share
Share this with Close
youtube WeChat

1-11 дүгээр саруудад Хятад улсын жилийн ашгийн хэмжээ нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниуд нийт 7 их наяд 975.01 тэрбум юанийн орлого бүтээсэн нь ноднингийн адил хугацааныхаас 38%-иар нэмэгдэж, 2019 оны 1-11 дүгээр сарынхтай харьцуулахад 41.3% нэмэгдэж, хоёр жилд дунджаар 18.9% өсөв.

1-11 дүгээр саруудад, жилийн ашгийн хэмжээ нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниудиас төрийн өмчит хувьцаат компаниудын бүтээсэн орлого нийт 2 их наяд 363.81 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн хугацааныхаас 65.8% хувиар нэмэгджээ. Хувьцаат компаниудын ашиг орлого нийт 5 их наяд 761.89 тэрбум юаньд хүрсэн нь 44% хувиар өсөв. Гадаадын бизнес нэгж хийгээд Хонконг, Макао, Тайваний бизнес нэгжийн хөрөнгө оруулсан компаниудын бүтээсэн ашиг 2 их наяд 64.5 тэрбум юаньд хүрсэн нь 24.3%-иар нэмэгдэв. Хувийн компаниуд нийт 2 их наяд 498.43 тэрбум юанийн орлого бүтээсэн нь 27.9% хувиар өсчээ.

1-11 дүгээр саруудад, уул уурхайн үйлдвэрлэлийн ашиг нийт 992.07 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааны 1.86 дахинтай тэнцэж, үйлдвэрлэлийн салбарын бүтээсэн ашиг орлого нийт 6 их наяд 612.89 тэрбум юаньд хүрсэн нь 34.5% хувь нэмэгдэж, цахилгаан, дулааны эрчим хүч, хий, усны үйлдвэрлэл болон хангамжийн салбар нийт 370.05 тэрбум юанийн орлого бүтээсэн нь ноднингийн мөн үеэс 28.2% хувиар буурсан байна.

1-11 дүгээр саруудад, аж үйлдвэрийн томоохон салбаруудын дотроос 33 салбарын ашиг орлогын нийт хэмжээ ноднингийн мөн үеэс өсөж, 1 салбар алдагдалд орж, 7 салбарын ашиг буурсан байна.