Испанийн Ла-Пальма арал 3 сар орчим дэлбэрэлт үүсгэжээ
2021-12-27 16:42:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 25-нд Испанийн албаны хүмүүс Ла-Пальма галт уул гурван сар орчим үргэлжилсэн дэлбэрэлтээ зогсоосон гэж мэдэгдэв.

12-р сарын 25-нд CBS-ийн мэдээлснээр, Испанийн Канарын арлуудын галт уулын онцгой байдлын хорооныхон мэдэгдэхдээ, Ла-Пальма галт уулын Кумберливиа галт уул орон нутгийн цагаар 9-р сарын 19-ний өдрөөс дэлбэрч эхэлсэн бол 12-р сарын 13-ны өдрийн 22:21 цаг гэхэд дэлбэрэлтээ зогсоожээ. Түүнээс хойш дахин дэлбэрэлт үүсээгүй. Энэ удаагийн галт уулын дэлбэрэлт 85 хоног 18 цагаар үргэлжилсэн нь Ла-Пальма арлын талаар тэмдэглэлтэй болсноос хойших хамгийн урт дэлбэрэлт болжээ.

Канарын бүсийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хулио Перез 25-ны өдөр хэлэхдээ, галт уулын дэлбэрэлтийн тэрхүү аймшигт байдал нэгэнт дуусч, одоогоор гамшгийн дараах сэргээн босголтын цаг үед шилжсэн болохоор аврах багийнхан гамшигт өртсөн гэр бүлүүдийг алхам алхмаар нүүлгэн шилжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Галт уулын дэлбэрэлт дууссан нь онц байдлыг цуцалсан гэсэн үг биш, харин ирээдүйд эрсдэл үүсэж болзошгүй бөгөөд галт уулын онцгой байдлын хороо галт ууланд үргэлжлэн хяналт хэмжилт хийх болно гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн галт уулын дэлбэрэлтийн үеэр, тус арлын оршин суугчид газар хөдлөлт, лаавын урсгал, хорт хий, галт уулын үнс, хүчиллэг бороо зэрэг байгалийн гамшигт өртсөнөөр, 7000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 1000 гаруй гэр байшин, бусад барилга байгууламж эвдэрч, арлын нисэх онгоцны буудал бараг 10 хоног хаагдсан байна. Их хэмжээний газар гамшигт өртөж, галт уулыг тойрсон усны организмууд, амьдрах орчин галт уулын үнсээр бүрхэгдсэн байна. \Ренчинсоо\