Спортын үйл ажиллагааг улс төржүүлж болохгүй
2021-12-27 19:03:56
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 27-нд болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа,одоогийн байдлаар Хятад улс Америкийн холбогдох хүмүүсийн визийн хүсэлтийг аваад байгаа гэжээ.

Америкийн засгийн газар саяхан Америкийн төрийн департамент болон Батлан хамгаалах яамны 18 албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй багаа Хятад улсад томилон, Бээжингийн өвлийн олимпын үед Америкийн тамирчдад аюулгүй байдал болон эмчилгээний дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараагаар мөн 40 албаны ажилтан визийн хүсэлтээ өгөх болзошгүй гэсэн мэдээлэл авлаа. Хятад улс үүнийг нотлох уу, тэд нарт виз өгөх үү гэж сэтгүүлч асуусантай холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, Хятад улс олон улсын журам, холбогдох тогтоол болон харилцан тэгш зарчмын дагуу энэ асуудлыг шийдвэрлэнэ. Олимпын үзэл баримтлалын дагуу спортын үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг бид Америкаас дахин шаардаж байна гэжээ.