Япон бохир усаа далайд цутгаж байна
2021-12-27 20:21:03
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 27-нд хуралдуулсан хэвлэлийн бага хуралд, сэтгүүлч,эх сурвалжид мэдээлснээр, 23-нд Фүкүшима мужийн загас агнуурын холбооны дарга Сатоши Нозаки Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичитай уулзахдаа, бохирдсон усыг амьдралын  орчинд асгах үйлдлийг би ойлгохгүй байгаа бөгөөд Токиогийн цахилгаан эрчим хүчний компани өмнө нь хүлээсэн амлалтаасаа зөрчиж, холбогдох ажилтнуудын зөвшөөрөлгүйгээр бохир усыг гадагшлуулах санаачилга гаргасанд  харамсаж байна гэлээ. Саяхан БНСУ-ын  Гадаад хэргийн яамны дипломат ажилтан мөн БНСУ-д суугаа Японы ЭСЯ-ны дипломат  ажилтныг дуудан уулзаж, Японы Фукушимагийн цөмийн  цахилгаан станцын бохир ус зайлуулах журмыг хүчээр хийж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд  БНСУ-ын байр суурийг тодруулсан дипломат захидлаа өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Хятад улс ямар байр суурьтай байгаа вэ гэж асуулаа.  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, энэ тухай мэдээллийг би анхааралдаа авсан. Япон Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг шинжлэх ухаанч, ил тод цэвэршүүлэх талаар өөрийгөө сурталчилж ирсэн нь дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүйг энэхүү тайлан бүрэн харуулж байна гэлээ. Япон аюулгүй байдлын арга хэмжээ бүрэн аваагүй, холбогдох мэдээллийг бүрэн дэлгээгүй бөгөөд хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай бүрэн хэлэлцээр хийгээгүй нөхцөл байдалд  Япон ганц талаасаа далайд бохир усаа цутгах шийдвэр гаргасан нь өөрийгөө хуурч байгаа хэрэг гэжээ.