Хятад Японы эрчим хүч хэмнэн экологи хамгаалах форум боллоо
2021-12-28 18:54:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Японы эрчим хүч хэмнэн экологи хамгаалах 15 дахь форум 26-нд видео хэлбэрээр болж өнгөрлөө. Хятад Япон болон хуралд оролцсон олон салбарын хүмүүс эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, цахилгаан хөдөлгүүрт авто машин хөгжүүлэх, хоёр орны эрчим хүч хэмнэн экологи хамгаалах хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэх болон дэлхийн ногоон тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулах ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзлээ. 

Сүүлийн жилүүдэд Хятад улс экологийг тэргүүн байранд тавих замаар замнаж, ногоон нүүрстөрөгч багатай замаар замнахыг баримталсаар ирсэн юм, энэ оны 11-р сарын эцэс гэхэд нөхөн сэргээгдэх эрчим хүчний цахилгаан гаргасан нийт хэмжээ 1 тэрбум киловатт цагт хүрч, Хятадын цахилгаан гаргах нийт цогцолборын чадлын 43%-г эзэлж байна. Шинэ эрчим хүчний авто машины бүтэн жилийн борлуулалтын хэмжээ 3 сая 300 мянгад хүрч, дэлхийн шинэ эрчим хүчний авто машины нийт хэмжээний талаас дээш хувийг эзэлж байна. Хятад улс цаг уурын хувиралтыг идэвхтэй зохицуулах үндэсний стратегийг эрс дэмжиж, нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үе болон төвийг сахихыг эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий тал болон экологийн соёл иргэншлийн ерөнхий хөтөлбөрт хамруулж хэрэгжүүлэх болно. Хятад улс “хөгжлийн шинэ стратегийг бүрэн бүтнээр нь оновчтой хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үе болон төвийг сахих ажлын санал” гэх бодлогын баримт бичиг болон “2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үеийг угтан авах төсөл” нийтэлж, 1+N бодлогын систем түргэвчлэн байгуулах болно. 12-р сарын 22-нд Хятадын нүүрстөрөгчийн зах зээлийн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах нормын нийт хэмжээ 140 сая тоннд хүрч, наймааны нийт хэмжээ нь 5 тэрбум 800 сая юаниас давсан байна.

Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Хэ Лифэн форумд хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн хөгжлийн явцад ногоон хөгжилд шилжихийг баримталж, энэ шилжилтийн явцад нэн их хөгжилд хүрэхийг баримталж, экологийн соёл иргэншлийг хэрэгжүүлэгч байсаар ирсэн юм. Хятад улс дэлхийн цаг уурын засаглалын хэрэгжүүлэгч байж, дэлхийн экологийн соёл иргэншлийн байгуулалтад өөрийнхөө хувь нэмрийг оруулахаар хичээсээр ирсэн юм гэжээ. Тэр хэлэхдээ, ирэх жил Хятад Японы харилцаа хэвийн болсны 50 жилийн ой болно. Хятадын тал Японы талтай хамтаар нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үе болон зорилтын дагуу эдийн засгийн сэргэлтийг хөтлөн удирдаж, ногоон хөгжил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болно гэжээ.

 (бид Поны талтай Парисын хэлэлцээр зэрэг олон талын хүрээнд бодлогын зохицуулалт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, эрх тэгш, зүй зохистой, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртсэн дэлхийн цаг уурын засаглалын систем тогтоохыг ахиулах болно. Үүний зэрэгцээ бид цаг уурын өөрчлөлтийн нэрийг барьж худалдааны ивээх үзэл хэрэгжүүлэхийг эрс эсэргүүцнэ. Бид Японы үйлдвэр худалдааны салбарынхан бидэнтэй ногоон хөгжлийн технологийн инновацийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нэн олон технологийн хамтын ажиллагааны цогц, барилгын нэгдсэн цогц, зах зээлийн нэгдмэл цогц байгуулах болно. Мэргэжлийн технологийн солилцоо хийж, орон нутаг болон аж үйлдвэрийн хүрээлэнгийн хамтын ажиллагаагаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа зэрэг хэлбэрээр томоохон хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, гурав дахь талын зах зээлийг хамтаар нээж, эрчим хүч хэмнэн экологи хамгаалах хамтын ажиллагаагаа цаашид ахиулахад бэлэн байна.)

Японы экологийн яамны сайд Цюши Ямакүчи хэлэхдээ, Хятад улс зочлогч орны хувьд НҮБ-ын биологийн олон талт байдлын конвенцын үүсгэн байгуулагч талуудын 15 дахь хурлын нэгдүгээр шатны хурлыг зохион байгуулахад гаргасан хүчин зүтгэлд талархаж байна. Ирэх жил хоёрдугаар шатны хурлыг бас Хятадад хийх гэж байна. Японы тал уг хурлыг дэмжиж хувь нэмрээ оруулах болно гэжээ.

НҮБ-ын биологийн олон талт байдлын конвенцын үүсгэн байгуулагч талуудын 15 дахь хурлын хоёрдугаар шатны хурлаар 2020 оноос хойших дэлхийн биологийн олон талт байдлын конвенцын бүдүүвчийг боловсруулах болно. Японы тал 2010 оны НҮБ-ын биологийн олон талт байдлыг конвенцын үүсгэн байгуулагч талуудын 10 дахь хурлын тогтоосон Айчийгийн зорилт болон Нагоягийн санамж бичгийн туршлагыг үндэслэж, 2020 оноос хойших дэлхийн биологийн олон талт байдлын бүдүүвчийг тогтооход идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.

Хятад Японы эдийн засгийн нийгэмлэгийн дарга Шожи Мунеока олон жилийн турш эрчим хүч хэмнэж экологи хамгаалах салбар нь Япон Хятад хоёр орны зүтгэлтнүүд хурал цугларч оюун ухаанаа уралдуулах чухал тавцан байсаар ирсэн юм. Өдгөөд хүрч иртэл Япон Хятад хоёр тал эрчим хүч хэмнэн экологи хамгаалах салбарт хамтын ажиллагааны 400 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурж, холбогдох ажил төрөл нь тогтвортой урагшилж буй юм. Тэр хэлэхдээ, Япон Хятад хоёр тал нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах талаар холбогдох зорилтууд тогтоож, ирээдүйд хоёр тал хамтын ажиллагааны асар том орон зайтай байгаа юм гэжээ. 

 (Хятад улс өнгөрсөн жил 2030 онд нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үеийг угтан авч, 2060 онд нүүрстөрөгчийн давах ислийн төвийг сахих зорилтыг нийтэлж, улсын хэмжээнд идэвхтэй түлхэн ахиулж байна. Японы тал ч 2050 онд нүүрстөрөгчийн давхар ислийн төвийг сахих зорилтыг дэвшүүлсэн. Японы тал эрчим хүч хэмнэн цэвэр эрчим хүчний технологи нээх талаар олон жил хайлт хийж, олон талын баялаг туршлага хуримтлуулсан. Хоёр тал эдгээр туршлагыг ашиглан өргөн дэлгэр хамтын ажиллагаа өрнүүлж болох юм.)