Хятадын сансрын нисэгчдийн аюулгүй байдалд заналхийлэв
2021-12-28 19:09:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 28-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк “Задгай сансарт хариуцлага хүлээсэн үйл ажиллагаа” хэмээн ам бардам ярьдаг атлаа өөрөө сансар огторгуйн олон улсын гэрээг үл тоомсорлон, Хятадын сансрын нисэгчдийн амь насны аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна, энэ бол давхар стандартын нийтлэг жишээ юм гэжээ.

Жао Лижянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад нотолгоо өгч, энэ оны 7-р сар, 10-р сард Америкийн SpaceX компанийн хөөргөсөн хиймэл дагуул нь Хятадын сансрын станцад хоёр удаа ойртжээ. Хятадын сансрын нисэгчид тэр үед нь сансрын станцын бүхээгтээ ажиллаж байсан бөгөөд аюулгүй байдлаа баталгаажуулах шаардлага ханган, мөргөхөөс зайлсхийх яаралтай арга хэмжээ авсан гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, задгай сансарт хайлт судалгаа хийж, энх тайвнаар ашиглах нь хүн төрөлхтний хамтын ажил үйлс, Хятад улс ямагт бүх хүн төрөлхтний ашиг тусын төлөө задгай орчлонг энх тайвнаар ашиглаж байна. Америк олон улсын тогтолцооны дагуу иймэрхүү явдал дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэжээ.