Хятад улс Литвийн дипломатуудыг хөөгөөгүй
2021-12-28 19:04:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 28-ны ээлжит хэвлэлийн бага хуралд, Хятад улс Литвий дипломатуудыг албадан явуулсан гэгч яриа гаргасан нь Хятад улсыг гүтгэж байгаа хэрэг юм. Хятад улс дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу  Литва зэрэг Хятад дахь бүх дипломат байгууллагын хэвийн үйл ажиллагааг баталгаажуулж байна гэжээ. 

Жао Лижянь хэлэхдээ, Литва  олон улсын тавцанд "нэг Хятад, нэг Тайвань" гэх яриа гаргаж, Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой сүйтгэж, хоёр орны элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтооход төвийг сахих улс төрийн үндсийг ноцтой хохироосон байна. Хятад улс өөрийн язгуур ашиг сонирхол, нэг Хятадын зарчмыг хамгаалахын тулд хоёр улсын дипломат харилцааг төлөөлөгчийн албаны түвшинд хүртэл бууруулах нь бүрэн үндэслэлтэй юм. Харилцааны түвшнийг  бууруулсан нөхцөлд Хятад улсад суугаа Литвийн дипломат төлөөлөгчийн газруудад дипломатууд болон захиргааны,  техникийн ажилтнуудын  иргэний үнэмлэх авахыг дахин шаардаж байна.   

Энэ нь Хятадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, удирдлагыг сайн хийхийн төлөө бөгөөд  олон улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын практикт нийцэж байгаа, Хятад дахь Литвийн дипломатуудын хэвийн үйл ажиллагаа, амьдралд нөлөөлөхгүй гэжээ.