Байден үндэсний батлан хамгаалахын зөвшөөрөл олгох хуулийн төсөлд гарын үсэг зурав
2021-12-28 16:07:40
Share
Share this with Close
youtube WeChat

Ройтерс агентлагийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Байден 2022 оны санхүүгийн жилийн Үндэсний батлан хамгаалахын зөвшөөрөл олгох тухай хууль (NDAA)-д гарын үсэг зурж, үндэсний батлан хамгаалахын зардалд 770 тэрбум ам.доллар зарцуулахыг уг хууль зөвшөөрсөн хэмээн 27-нд Цагаан ордон мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын эхээр АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхим хоёулаа дийлэнхийн саналаар уг хуулийн төслийг баталсан бол үндэсний батлан хамгаалах яамны боловсруулсан бодлогыг тодорхойлсон жил тутмын хуулийг Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам хоёулаа тууштай дэмжиж байна.

2022 оны санхүүгийн жилд NDAA-аас зөвшөөрөл олгосон цэргийн зардал өнгөрсөн жилийнхээс 5 орчим хувиар өснө. Энэ нь Сенат болон төлөөлөгчдийн хоёр танхим дахь Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан эрчимтэй хэлэлцээ хийсний үр дүнд, цэргүүдийн цалинг 2.7 хувиар нэмэгдүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч, илүү олон нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоц худалдаж авахаас гадна геополитикийн аюул заналхийллийг даван туулах стратегийг хамруулжээ. \Ренчинсоо\