АНЭУ Синофармын шинэ вакциныг нэмэлт тунгаар хэрэглэнэ
2021-12-28 10:23:49
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 27-нд, АНЭУ-ын Эрүүл мэнд болон урьдчилан сэргийлэх яамы зүгээс Хятад улсын үйлдвэрлэсэн Синофармын рекомбинант уургийн шинэ вакциныг нэмэлт тунгаар яаралтай хэрэглэж болох зөвшөөрөл гаргасныг тус улсын албаны талын мэдээллийн агентлаг мэдээлжээ.

АНЭУ-ын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яам мэдэгдэхдээ: Тус улс шинэ “рекомбинант уурагт суурилсан вакцин”-д судалгаа явуулсан, тус вакциныг өмнө нь хоёр тун идэвхгүйжүүлсэн вакцин хийлгэсэн хүмүүс нэмэлт тунгаар хийлгэвэл вариусийн эсрэг дархлааг зохих түвшинд нэмэгдүүлэхийн зэрэгцээ КОВИД-19 вирусийн мутаци хувилбарын эсрэг үр дүнтэй байх нь судалгаагаар нотлогдов гэжээ.

2022 оны 1-р сараас эхлэн тус вакциныг нэмэлт тунгаар олон нийтэд хангаж, КОВИД-19 вирус халдварлахыг улам хориглох болно.




\Уртнасан.\