2025 он гэхэд шуудангийн үйлчлүүлэгчид өдөр бүр 900 саяд хүрнэ
2021-12-28 15:32:41
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Үндэсний шуудан, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Зам тээврийн яам хамтран “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаан дахь шуудангийн салбарын хөгжлийн төлөвлөгөөг нийтлэв. 12-р сарын 28-нд Хятадын Үндэсний шуудан тусгай сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, уг төлөвлөгөөг дэлгэрэнгүй агуулгаар танилцуулав.

2025 он гэхэд Хятад улсын шуудангийн салбарын үйл ажиллагаа эрхлэлтийн орлого 1.8 их наяд юаниас давах төлөвтэй байгаа бөгөөд шуудангийн салбарын үйлчлэх үйлчлүүлэгчдийн тоо өдөр бүр дунджаар давхардсан тоогоор 900 сая, буухиа шуудангийн илгээмжийн тоо 150 тэрбум ширхэгт хүрч, илгээмж илгээсэн хэмжээ нь жилд 20 тэрбум ширхгээс давах, жилийн орлого нь 200 тэрбум юаниас давах экспресс шуудангийн олон брэнд бий болох төлөвтэй байна. Уг төлөвлөгөөнд бас 2035 он хүртлэх хөгжлийн хэтийн төлөвийг зураглажээ.




\Уртнасан.\