Хямралаас зайлсхийхийн тулд үндэсний яриа хэлэлцээ хийхийг уриалав
2021-12-28 15:39:55
Share
Share this with Close
youtube WeChat

Ливаны ерөнхийлөгч Мишель Аун 12-р сарын 27-ны өдөр телевизээр үг хэлэхдээ, хямралаас зайлсхийж, улс орноо чирэгдэлд оруулахгүйн тулд үндэсний хэмжээний яриа хэлэлцээ хийж, зангилаа асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа.

Мишель Аун хэлсэн үгэндээ, ингэж хойшоо тавиад байх юм бол маш аюултай тул засгийн газар аль болох яаралтай хуралдаж, захиргааны томоохон шийдвэр гаргах ёстой. Үндэсний яриа хэлэлцээ нь засаг захиргаа, санхүүгийн эрх мэдлийг өргөнөөр сааруулах, Ливаныг хамгаалах батлан хамгаалахын стратеги, санхүү, эдийн засгийг сэргээх төлөвлөгөө зэрэг гурван гол асуудлаар тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна гэжээ.

2019 оноос хойш, Ливан улс эдийн засгийн хүндрэлд орж, дараа нь залгаад цар тахлын халдвар, Бейрутын боомтын дэлбэрэлт зэрэг олон  цохилтод автсаны улмаар валютын ханш унаж, түлш, эм бэлдмэл, цахилгаан хүчний ханган нийлүүлэлт хомсдолд орж, нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгосон байна. Нажиб Микати өнгөрсөн 9-р сард Ливаны Ерөнхий сайдын албыг хашиж, бараг жил орчим үргэлжилсэн засгийн газрын мухардмал байдлыг эцэслүүлсэн боловч сарын дараа гэхэд Ливаны Засгийн газар дахин хүндрэлд орсон юм. Хезболла нам болон түүний холбоотнууд нь Бейрут боомтын дэлбэрэлтийн хэргийг шалгаж буй шүүгчийг нэг талыг барьсан хэмээн зэмлэж, Засгийн газрын хуралдаанд оролцохоос татгалзан, шүүгчийг солихыг шаардсан байна. Зарим улс төрийн намууд засгийн газраас татан гарахад хүрвэл засгийн газар дампуурна гэж болгоомжлон Микати засгийн газрын хурлыг яаралтай хуралдуулхаас зүрхлэхгүй байжээ. \Ренчинсоо\