Бээжин цагаан олимпын бэлтгэлээ бүрэн хийлээ
2021-12-29 19:37:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-нд, Бээжингийн өвлийн олимп шувтаргааны шатандаа орсон бөгөөд Бээжин цагаан олимпийн бэлтгэлээ бүрэн хийсэн гэлээ.

Сүүлийн өдрүүдэд, олон улсын олимпын хорооны ахлагч гишүүн, орлогч ерөнхийлөгч асан Дик Фунт ярилцлага өгөхдөө, тэмцээний бэлтгэл ажлын хувьд Хятад улс маш сайн ажилласан. Хятад улс гайхалтай олимпын наадам зохион  явуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, бид өндөр үр бүтэмжтэй, өндөр түвшний олимпын бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, олимпт оролцох хүмүүсийн эрүүл мэндийг баталгаажуулах болно гэжээ.