Хятад улс дараалан 8 жил дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн робот хэрэглэгч орон болов
2021-12-29 10:04:09
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 28-нд Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг 15 газрын боловсруулсан "14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь роботын аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г албан ёсоор нийтэлж, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам хэвлэлийн бага хурал хийж, танилцуулга хийлээ.

Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн 1-р хэлтсийн дарга Ван Вэйминь хэлэхдээ, Хятад улс дараалан 8-н жил дэлхийн хамгийн том аж үйлдвэрлэлийн роботын хэрэглээний орон хэвээр байгаа бөгөөд 2020 онд аж үйлдвэрлэлийн роботын нягтрал 10 мянган хүн тутамд 246 ширхэгт хүрсэн нь дэлхийн дундаж түвшний хоёр дахинд дөхсөн байна. 2020 онд роботын салбарын үйл ажиллагааны орлого анх удаа 100 тэрбум юаниас давж, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд жилийн дундаж өсөлтийн хурд 15 орчим хувь, үүнд аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл 72 мянга байснаа нэмэгдээд 212 мянгад хүрч, жилийн дундаж өсөлт 31%-иар өсөн нэмэгдсэн байна. \Ренчинсоо\