Хятад, Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны Хятадын талын хурал болов
2021-12-29 14:19:51
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 28-нд, Хятад Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хороо 2021 оны Хятадын талын бүх нийтийн хурлыг видео хэлбэрээр хийлээ. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дэд дарга, Хятад Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны Хятадын талын дарга Шя Баолүн хуралд оролцож, үг хэллээ.

Шя Баолүн хэлэхдээ, энэ онд тус хороо Хятад Оросын харилцааны шинэ эрин үеийн байр суурийг чухал байранд тавьж, “Хятад Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 20 жилийн ойг тэмдэглэх гол сэдвийн хүрээнд, баялаг агуулгатай арга хэмжээ зохион байгуулсан нь хоёр ард түмний харилцаа холбоог улам ойртуулсан юм. 2022 онд тус хороо байгуулагдсан 25 жилийн ойгоор гараа болгож, илүү их үүрэг гүйцэтгэж, ажлын арга барилаа шинэчлэн, илүү бодитой ажлууд хийж, Хятадын үлгэр түүх болон Хятад, Оросын найрамдлын тухай үлгэр түүхийг үргэлжлэн сайтар ярьж, иргэд хоорондын хэлхээ холбоог эрч хүчтэй харуулж, Хятад, Оросын үе үеийн найрамдалт иргэдийн харилцааг цаашид бэхжүүлнэ гэжээ. Уулзалтын үеэр Хятадын талын нарийн бичгийн дарга нарын газар болон олон улсын үйл хэрэг хариуцсан зөвлөлийн төлөөлөгчид санал бодлоо солилцжээ. \Ренчинсоо\