Гутерриш 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ
2021-12-29 15:26:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 28-нд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, дэлхий дахин 2022 оныг угтан авч буй энэ ялдамд, дэлхий нийтэд ядуурал өдөр ирэх тусмаа нэмэгдэж, тэгш бус байдал улмаар гаарч, КОВИД-19 халдварын эсрэг вакцины жигд бус хуваарилалт, мөргөлдөөн тасралтгүй үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн амлалт төлөвлөгөөний дагуу биелэгдээгүй зэрэг сорилтуудтай тулгарч байна гэжээ.

Гутерриш хэлсэн үгэндээ, хүмүүс 2022 оныг "сэргэлтийн жил" болгон шаргуу ажиллах ёстой. Асар их хүндрэл бэрхшээлт цаг мөч нь томоохон боломжуудыг авчирсан цаг мөч байдаг. Энэ боломжийг ашиглана гэдэг нь эвлэрэн нэгдэж, бие биедээ туслан, хүн бүхэнд ашигтай шийдвэрлэх арга замыг бий болгохыг хамтдаа дэмжих ёстой гэсэн үг, мөн ч хүн төрөлхтөний том гэр бүлийн хүчин чадалд найдаж, хамтдаа урагшлах ёстой гэсэн үг юм гэжээ.

Хүн төрөлхтөн, эх дэлхий, хөгжил цэцэглэлтийн төлөө, сэргэлтийг биелүүлэх явдлыг 2022 оны шинэ жилийн шийдвэр зориг болгон хамтдаа хичээн зүтгэцгээе хэмээн Гутерриш уриалав. \Ренчинсоо\