Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээ ахиц сайтай байна
2021-12-29 15:17:20
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ГХЯ-ны сайд Абдуллахян 12-р сарын 28-ны өдөр хэлэхдээ, Австрийн нийслэл Вена хотод болж буй Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт оролцогч талуудын шинэ шатны хэлэлцээ сайн чиг хандлага руу хөгжиж байна гэжээ.

Америк, Ираны хэлэлцээг сэргээх найм дахь ээлжийн хэлэлцээний үеэр, Ираны хэлэлцээний ажлын хэсэг нэгдсэн "нийтлэг төсөл төлөвлөгөөн"-д илүү анхаарлаа хандуулж байна. Хэлэлцээрт оролцсон бусад талууд ч "Ираны төсөл төлөвлөгөөнд дурдсан асуудлууд"-ад анхаарлаа хандуулж, талуудын санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудыг голчлон авч хэлэлцэж байна. Европын Холбооны Гадаад харилцааны үйл ажиллагааны газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мора зохицуулах үүргийг идэвхтэй гүйцэтгэж байна. Холбогдох талууд хэрэв шийдэмгий, эерэг сэтгэлээр хандвал ойрын хугацаанд тохиролцоонд хүрэх боломжтой юм. Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч талууд энэ оны 4-р сард Вена хотноо хэлэлцээ хийж, Америк, Иран хоёр орны хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Харин Америк, Ираны хооронд ноцтой санал зөрөлдөөнтэй байгаа ба Ираны засгийн газрын удирдлагын халаа солионы улмаас хэлэлцээг 6 удаа хийгээд түр зогсоосон юм. Долоо дахь шатны хэлэлцээ 11-р сарын 29-нөөс 12-р сарын 17-ны өдрүүдэд Вена хотноо болсон бол найм дахь шатны хэлэлцээ 12-р сарын 27-нд эхэлжээ. \Ренчинсоо\