Сөрөг жагсаалтыг шинэчлэв
2021-12-29 17:46:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, худалдааны яам 27-нд 2021 онд Хятадын болон чөлөөт худалдааны туршилтын бүсийн гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг тэглэснээ зарласан байна. Хоёр сөрөг жагсаалтыг 2022 оны 1-р сарын 1-с эхлэн хэрэгжүүлэх болно. 2020 оны сөрөг жагсаалттай харьцуулахад шинэ нийтэлсэн сөрөг жагсаалтын хуудас нь багасгасан байна. Хятадын болон чөлөөт худалдааны туршилтын бүсийн сөрөг жагсаалтыг Хятад улс тавь удаагаа багасгаж байгаа болно.

2021 онд нийтэлсэн уг Хятадын болон чөлөөт худалдааны бүсийн гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалт 33, 30 зурвас байснаасаа 31, 27 зурвас болж тус тус 6.1%, 10% багассан байна.

Дурдууштай нь гэвэл шинээр батлагдсан чөлөөт худалдааны бүсийн сөрөг жагсаалт нь анх удаагаа боловсруулах ажил төрлийн сөрөг жагсаалтыг тэглэсэн байна. Авто машин үйлдвэрлэх салбарт хэрэглээний авто машин үйлдвэрлэх салбарт гадаадын худалдаачны эзэмших хувь хэмжээний хязгаарлалыг цуцалж, радио телевизийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай хиймэл дагуулын газар дээрх станц болон гол эд ангид тавьсан хязгаарлалыг цуцалсан байна. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны гадаадын хөрөнгийн газрын дэд дарга Ү Хунлян хэлэхдээ,

“Энэ нь чөлөөт худалдааны туршилтын бүсийн боловсруулах ажил төрлийн салбар нь гадаадад бүх талаар нээлттэй болсныг харуулж байна. Мөн ч чөлөөт худалдааны туршилтын бүсийн туршилтыг цаашид эрчимжүүлж буй арга хэмжээ юм."Үүнээс гадна шинээр нийтэлсэн сөрөг жагсаалт нь чөлөөт худалдааны туршилтын бүсийн ажил төрлийн зөвшөөрлийн нөхцөл болзлыг султгаж буй хэрэг юм. Жишээлбэл, зах зээлийн судалгааны салбарт радио телевиз сонсож үзэх, хэрэглэгчдийн судалгааг эрхбиш Хятадын тал хувьцаа эзэмшихээс гадна гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн хязгаарлалтыг цуцалсан байна.

2021 онд нийтэлсэн гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтын тайлбарт гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтад хөрөнгө оруулах салбарт тавьсан салбарын гадаад дотоодын аж ахуйн нэгжийн гадаадад хувьцаа тарааж хувьцаагаа биржид хувьцаагаа наймаалахдаа холбогдох салбараас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж тогтоосон байна. Шинээр нэмэгдсэн энэ заалт гадаад дотоодын аж ахуйн нэгж хуулийн дагуу олон улсын болон дотоодын хоёр зах зээлд хөрөнгө хуримтлуулж болохыг зөвшөөрсөн бөгөөд эрүүл саруул тогтвортой хөгжлийг биелүүлж болох юм. Энэ тухай Ү Хунлян хэлэхдээ:

"Энэ нь сөрөг жагсаалтад хөрөнгө оруулахыг хязгаарласан салбарын дотоодын аж ахуйн нэгжийн гадаадад хувьцаагаа гаргахад бодлогын орон зай хангаж, үүний хамт хоёр зүйлийн нөхцөлийг тодорхойлсон байна. Гадаадын хөрөнгө аж ахуйн нэгжийн удирдан хамааралтад оролцож болохгүй, гадаадын хөрөнгийн эзэмших хувь хэмжээ нь эрхбиш тогтоолд нийцэх хэрэгтэй гэсэн болно. Энэ нь нэгдэлтэй хөгжих болон аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна."

2017-2020 онд Хятад улс дөрвөн жил дараалан Хятадын болон чөлөөт худалдааны туршилтын бүсийн сөрөг жагсаалтад өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн удирдлагын онцгой арга хэмжээг тус тус 93 байснаас нь 33 болгон багасгаж, 122 байснаас нь 30 болгон багасгаж, банк санхүү, авто машин зэрэг салбарт шинэ томоохон арга хэмжээ нийтэлсэн юм. Хятадын гадаад эдийн засаг худалдааны яамны олон улсын эдийн засаг худалдааны дээд сургуулийн профессор Цүй Фань хэлэхдээ,

 "Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг хэрэг дээрээ тасралтгүй багасгаж ирсэн. Багасгах явц маань гадаадын хөрөнгөнд тасралтгүй нээлттэй байлгасан явц юм. Энэ бол гадаадад нээлттэй байлгах чухал арга хэмжээ мөн гэж үзэх ёстой."