АПЕК-т нэгдсэнээс хойш Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд гүнзгий нэгдэж ирлээ
2021-12-29 16:31:49
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 25-нд Бээжин хотноо "2021 оны Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын бизнес эрхлэгчдийн Хятадын талын форум" болсон бол Хятад улс Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээнд тасралтгүй нэгдэж байна гэж оролцогчид үзжээ. Хятадын бизнес эрхлэгчид чөлөөт худалдааны хэлэлцээрээр бий болсон асар их боломжийг ашиглан бүс нутгийн эдийн засгийн интеграцын үйл явцад өндөр чанартай хөгжихийг хүсэж буйгаа холбогдох ажил төрлийн салбарын хүмүүс илэрхийлжээ. 

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) нь дэлхийн хүн амын 38%, худалдааны 50%, олон улсын ДНБ-ний 62%-г бүрдүүлдэг хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон гишүүнтэй, хамгийн өндөр түвшний бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ жил Хятад улс АПЕК-т элссэний 30 жилийн ой тохиож байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг болон Хятадын Олон улсын бизнес холбооны ерөнхийлөгч Гао Янь хэлэхдээ, өнгөрсөн үеэ эргэн харахад Хятад, АПЕК хоёр хамтдаа хөгжиж, хамтаар амжилтад хүрсэн юм. АПЕК бол Хятад улсын хувьд нээлттэй байдлаа өргөтгөх "туршилтын талбар" бөгөөд Хятад улсын Ази Номхон далайн эдийн засгийн интеграцын үйл явцад нэгдэх "туслах хөдөлгүүр" юм гэжээ. Тэрээр:

"1991 онд АПЕК-т элссэнээс хойш Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, гадаад ертөнцөд нээлттэй байх хурдаа тасралтгүй нэмсээр ирсэн. АПЕК-ийн платформоор дамжуулан татвараа бие даан бууруулахаа удаа дараа зарлаж, дундаж тариф мэдэгдэхүйц буурсны дүнд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, либералчлалыг идэвхтэй дэмжиж ирсэн юм. Энэ нь хожим нь Хятад улс ДХБ-д элсүүлэхэд чухал үндэс суурийг тавьсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаанд түшиглэн Ази Номхон далай, цаашлаад дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдан нэгдэх түүхэн үйл явцыг эхлүүлсэн юм. Өдгөө Хятад болон Ази Номхон далайн эдийн засаг нэгэнт гүнзгий интеграцад орж, хувь заяаны нэгдмэл цогц болсон."

Холбогдох тоо баримтын дагуу, 2020 оны эцсийн байдлаар Хятад улс болон АПЕК-ийн гишүүн орнуудын худалдааны хэмжээ 2 триллион 870 тэрбум ам.долларт хүрч, бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 124 тэрбум 600 сая ам доллар, шууд хөрөнгө оруулалт 112 тэрбум 300 сая ам долларт хүрсэн байна. Түүнчлэн Хятадын худалдааны 62%, гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын 86%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73% нь АПЕК-ийн гишүүн орнуудтай хийгддэг. Хятадын Худалдааны яамны дэд сайд бөгөөд Хятадын Олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгчийн орлогч Ван Шөүвэнь, АПЕК бол өөрчлөлт нээлтийн дараа Хятад улс оролцсон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны анхны байгууллага бөгөөд түүнд элсүүлсэн явдал нь Хятад улс  эдийн засгийн даяаршилд гүнзгий оролцоход хөшөө дурсгалын чанартай чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ. Тэрээр:

"АПЕК-т элссэнээс хойших 30 жилийн хугацаанд Хятадын дундаж тариф 39.5%-иас 7.4% болтлоо буурсан. Энэ онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг үргэлжлэн бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно. Бодит үйл ажиллагаа нь дотоодын шинэчлэлийг гүнзгийрүүлж, гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, өөрийн гэсэн чансаатай хөгжилд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд илүү их хувь нэмэр оруулах болно."

Тэрээр мөн хэлэхдээ, Хятад улс хариуцлагатай том орны хувьд өөрийн өөрчлөлт, нээлттэй байдал, хөгжлийн замаар Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийг сэргээхэд тасралтгүй түлхэц өгч байна. Хятад улс Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээр (CPTPP) болон Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт (DEPA) нэгдэх хүсэлт гаргасан нь Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байдлаа тэлэх томоохон арга хэмжээ бөгөөд Хятад улс чөлөөт худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг дэмжиж, эдийн засгийн даяаршлыг дэмжиж байгааг харуулж байна гэжээ.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр болох Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) хүчин төгөлдөр болно. Ван Шөүвэнь хэлэхдээ, Хятад улс бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх талаар зааварчилга гаргаж, аж ахуйн нэгжүүдэд энэхүү чухал хэлэлцээрийг ойлгож, сайн ашиглахад туслахыг хичээнэ. Мөн бизнес эрхлэгчид бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын ерөнхий чиг хандлагад идэвхтэй нэгдэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцын үйл явцад өөрсдийн хөгжлийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

2022 оны АПЕК-ийн хурлыг Тайланд улс зохион байгуулна. 2022 онд болох АПЕК-ийн бизнесийн дээд хэмжээний уулзалтын дарга Пож Арамваттананонт хэлэхдээ, АПЕК-ийн платформ нь дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд олон боломжийг олгож байна. Тайланд улс ирээдүйд Хятадтай хамтран ажиллаж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг тэлж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр:

"Тайланд, Хятад хоёрын урт хугацааны тууштай түншлэл нь энэхүү амьжиргааны эрч хүчээр дүүрэн бүс нутаг амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. АПЕК-ийн өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт нь бидний хөгжилд олон сайхан боломжийг бий болгосныг хүн бүр хүлээн зөвшөөрч байна. Бид АПЕК-ийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь бүс нутгийн эдийн засгийн тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой, шинэлэг, аюулгүй өсөлтийг ахиулж, АПЕК-ийн хүрээнд Тайланд, Хятадын  эдийн засгийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх болно."