Худал яриа болон дайнаар тавигдсан Америкийн зам
2021-12-29 19:38:04
Share
Share this with Close
youtube WeChat

19-р зууны үед Америк залуухан хөрөнгөт ёсны улсын хувьд гадагшаа хүчээ тэлж, эзэнт гүрний замналаа эхлүүлсэн юм. Америк Өрнөдийн дайн бол энэ замналын эхлэл бөгөөд тэднийг орон нутгийн том улсаас дэлхийн том гүрэн болгох замаар замнуулжээ.

Америкийн эзэнт гүрний замналыг харахад хуучин колоничлолын эзэнт улсынх шиг цус асгаруулаагүй, харин худалдаа, нэгтгэсэн, гэрээгээр шилжүүлсэн зэрэг аргаар гадаадад хүчээ тэлсэн болж харагддаг боловч хэрэг дээрээ худал яриа, урвагч болон цус нулимсаар тавьсан зам юм.


 Америк Кубыг худал яриагаар эзэлж, Кубыг ашиглан Өмнөд Америкт гараа сунгаж, Карибын тэнгис зэргийг хяналтдаа авчээ. Филиппинийг бол урвагч, цус нулимс асгаруулсан колоничлолын харгис аргаар эзэлж, түүгээр дамжин, Зүүн Өмнөд Азид хүчээ тэлсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк даяаршил хэмээх замаар колоничлолоо орлуулж, илүү нууц аргыг хэрэглэдэг болжээ. Америк өнгөт хувьсгал, холимог дайн зэрэг аргаар “эрх чөлөө, ардчилал, хүний эрх ” зэрэг гоё хуурамч яриагаар чимэглэн өөрийн эзэнт гүрний замаа тавьсаар байна.