Цөмийн хаягдал усыг далайд цутгах гэж буй нь уучилшгүй алдаа юм
2021-12-29 20:23:14
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны шинэ жил удахгүй ирэх гэж байна. Дэлхий нийтээрээ сайн сайхан ирээдүйгээ угтахаар хүсэн хүлээж байна. Гэвч Японы засгийн газар сүүлийн үе Фукушимагийн цөмийн цахилгаан станцын цөмийн хаягдал усыг далайд цутгах төлөвлөгөөгөө зарлаж, буруу замаар зөрүүдлэн зүтгэж байна. Энэ бол Японы иргэд болон хөрш орнуудын сэтгэлийг түгшээж хилэн хорслыг дэгдээсэн, мөн ч хүн төрөлхтний хамтын ирээдүйд заналхийлэл учруулж буй юм.

10 жилийн өмнө Японд 9 баллын газар хөдөлж, Фукушимагийн цөмийн нэгдүгээр цахилгаан станцад цөмийн осол гарсан юм. Түүнээс хойш цөмийн хаягдал усыг хэрхэн зохицуулах нь Японы хувьд хүндрэлтэй асуудал болсон юм. Энэ оны 4-р сард Японы засгийн газар Фукушимагийн цөмийн цахилгаан станцын цөмийн хаягдал усыг далайд цутгахаар албан ёсоор шийдсэн нь олон улсын олон нийтийн туйлын их дургүйцэл болон эсэргүүцэлтэй тулгарсан юм.

8 сарын турш олон улсын хамтын нийгэмлэг Японы талд маш олон шаардлага тавьсан. Гэтэл Японы тал үл тоомсорлож, худал цуурхал тарааж, элдвийн заль мэх хэрэглэж, цөмийн хаягдал усыг далайд цутгах төлөвлөгөөгөө цаашид явуулах зориггүй болж, буруу шийдвэрээ олон улсын хамтын нийгэмлэгт үүрүүлэхээр оролдож, Номхон далайн эргийн орнуудад эрсдэл үүрүүлж байгаа юм. Энэ бол туйлын хариуцлагагүй, хувиа бодсон, улсынхаа нэр төрийг огт бодоогүй ажиллагаа юм.

Японы засгийн газар цөмийн хаягдал усыг далайд цутгах шийдвэрийнхээ төлөө өөрийгөө зөвтгөж, энэ нь аюулгүй гэж мэдэгдсээр ирсэн юм. Хэрэв үнэн аюулгүй юм бол тэд яагаад өөрийнхөө дотоодын нуур цөөрөмд цөмийн хаягдал усаа цутгаж давтан ашиглахгүй байгаа юм вэ? Үүнд ганцхан хариулт байна. Ингэхэд эдийн засгийн асар их гарз хохирол гаргах болно. Японы дэлхий нийтийн эсэргүүцлийг үл хайхран ийм юм хийх гэж буй нь зөвхөн хувийнхаа ашгийг бодсон хариуцлагагүй туйлын үйлдэл юм.

Япон бол дэлхийд цорын ганц цөмийн цохилтод өртөж байсан орон юм. Цөмийн цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тэд хэнээс ч илүү ойлгох ёстой. Одоогийн ерөнхий сайд Фумио Кишида өөрөө цөмийн цохилтод өртөж байсан Хиросимагийн уугуул юм. Тэрээр өөрөө цөмийн зэвсэггүй дэлхий байгуулна гэж илэрхийлж, энх тайвны санаачилга гаргахаар оролдож байсан. Одоо харин цөмийн хаягдал усыг далайд цутгах шийдвэр гаргаж буй нь өөрийнхөө хацрыг алгадаж байгаатай адилхан юм.