Өрнөдийн орнууд Африкт хугацаа хэтэрсэн вакцин тарааж байна
2021-12-29 17:37:42
Share
Share this with Close
youtube WeChat

 Нигер улс 10-р сард Европоос 2 сая 500 мянган тун АстраЗенека вакцин хүлээн авсан. Гэтэл түүний 50 хувь шахам нь өнгөрсөн оны 11-р сард хугацаа нь хэтэрсэн байна. Тухайн орны ард иргэдийн вакцины аюулгүй байдалд болсон сэтгэл түгшүүрийг арилгахын тулд Нигерийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт аргагүйн эрхэнд эдгээр хугацаа нь хэтэрсэн вакциныг төвлөрүүлэн устгасан байна. Африкт Нигери шиг өрнөдийн орунуудаас хугацаа нь хэрэтсэн вакцин хүлээж авсан жишээ цөөнгүй байгаа юм. Өнгөрсөнд хэрэгжүүлж байсан вакциныг хугацааг нь хэтрүүлсэн ч гадаадад хандивлахгүй гэж байсантай харьцуулахад Европын зарим орнууд Африкт халуун гараа сунгаж буй нь дэвшил боловч Африкт хандивласан вакциныхаа чанар болон тоо хэмжээг батлах ёстой юм. Хэрэв хандивласан вакциныг нь янз бүрийн шалтгаанаар хэрэглэх аргагүй юм бол хандивласан орнуудад болсон хүмүүсийн итгэл найдвар газар унах нь мэдээжийн хэрэг юм.

 Африкийн орнууд аргагүйн эрхэнд хугацаа нь хэтэрсэн вакциныг устгаж буй нь Өрнөдийн орнуудын вакцины үндэсэрхэг үзлийг харуулж буй юм. Америкаар жишээлбэл Америкийн халдварт өвчинд хяналт тавьж сэргийлэх төвийн тоо баримтаас харахад энэ оны 3-9-р саруудад Америк наад зах нь 15 сая 100 мянган тун вакциныг үрсэн. Америкийн хэвлэлийн мэдээлж буйгаар Америкийн үрж сүйтгэсэн вакцины тоо хөгжиж буй орнуудын вакцинжуулсан тооноос хамаагүй их байна. Вакцины ангал бол дэлхийн өнөөөгийн цар тахалтай тэмцэх тэмцлийн хамгийн их саад тотгор юм.

Африк тивд тэвдэж явахад нь тэвнээр туслах явдал шаардагдаж байгаагаас биш хугацаа нь хэтэрсэн хуурамч вакцин хандивлаж хууран мэхлэх явдал хэрэггүй юм. Өрнөдийн орнууд хариуцлагатай байж, Хятад улстай адилхан Африк тивд чанарын баталгаатай вакцин хангаж, дэлхийн дархлааны системд баталгаа хангах хэрэгтэй байна. Даяаршлын өнөөдрийн цаг эринд цар тахал аль оронд байж л байвал дэлхий дахины аюулгүй байдлыг хангаж чадахгүй юм. Өрнийн орнууд Африкт туслах нь хэрэг дээрээ өөртөө тусалж буй хэрэг юм.