“Холимог дайн”-ыг ашиглаж буй Америкийн нууц
2021-12-29 19:46:56
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр гэхэд, өнгөт хувьсгалын зорилго, арга барилыг хүмүүс мэддэг болсон боловч, цэргийн үйл хэрэгт оролцохгүй болохоор түүний хор хөнөөлийг багаар төсөөлдөг. Өнгөт хувьсгал нь ямар нэгэн утга дээрээ дайны хэлбэр болох бөгөөд Америкийн “холимог дайн”-ы гол бүрэлдэхүүн хэсэг болно. Нэг утгаараа холимог дайн нь хүйтэн дайны дараах Америкийн дээрэнгүй үзлээ хамгаалах, дэлхийн ноёрхлоо биелүүлэх гол арга хэлбэр болсон байна.  

Америкийн хүчний тоглоом нь зөвхөн цэрэг дайнд түшиглэх биш. Хүйтэн дайны дараа Америк бусад орны дотоод хэрэгт улам илүү дур зоригоороо оролцож, илүү нууц аргаар бүх талыг хамарсан, олон салбарыг дамжсан “холимог дайн”-ы байдал хэрэгжүүлж байна. Мөн тагнуулын, улс төрийн, гадаад бодлогын, банк санхүүгийн, технологийн, эрх зүйн, сэтгэл зүйн аргаар хууран мэхэлсэн, аюултай хэлбэрээр олон улсын өрсөлдөгчтэйгээ тулалдаж, бусад орны нийгмийг бусниулан, төрийн эрхийг нь унаган, улс төр, эдийн засгийн зорилгодоо хүрэхээр оролдож байгаа юм.