АНУ-д ганц хоногт халдварын 510 мянган тохиолдол бүртгэгджээ
2021-12-29 12:10:19
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 27-нд АНУ-д КОВИД-19 халдварын 512 мянга 553 тохиолдол нэмж бүртгэгдсэнийг тус улсын Жонс Хопкинсийн их сургуулийн сүүлд нийтэлсэн тоо бүртгэлд тэмдэглэжээ. Энэ нь мөн цар тахлын халдвар гарснаас хойш ганц хоногт халдварын тохиолдол хамгийн олон нэмэгдсэн тэмдэглэл болжээ.

Америкийн зүүн нутгийн цагаар 28-ны 14 цаг 21 минут хүртэлх байдлаар, АНУ-ын КОВИД-19 халдварын оношлогдсон тохиолдол нийт 53.02 саяд хүрч, 819.7 мянган тохиолдол нас баржээ. КОВИД-19-ийн Омикрон хувилбар сүүлийн үед Америкт хүчтэй тарж буйн улмаар АНУ-ын халдварын батлагдсан тохиолдол, өвчтөний нас баралт, эмнэлэгт эмчлүүлж буй тохиолдол эрс нэмэгдсээр байгаа юм.

Жонс Хопкинсийн их сургуулийн тоо бүртгэлээс үзвэл сүүлийн нэг долоо хоногт Америкт цар тахлын халдварын 1 сая 660 мянган тохиолдол шинээр нэмэгдсэн нь энэ оны эхээр нэг долоо хоногийн дотор 1 сая 730 мянган тохиолдол нэмэгдэж байсан тэмдэглэлд дөхсөн байна.





\Уртнасан.\