Олон улсын халуун цэгийн асуудлуудыг зохицуулахад гүйцэтгэж буй Хятадын талын үүрэг роллын талаар Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 30-нд хэлэхдээ: Энэ онд, АНУ Афганистанаас яаруу сандруу цэргээ татсан “Кабулын агшин”-ыг дэлхий нийтээрээ бүгд харлаа. АНУ хариуцлагагүйгээр орхиж явсан нь Афганистаны ард түмэнд хүнд ноцтой хүмүүнлэгийн хямралыг үлдээж, бүс нутгийн тогтвортой байдалд аюулгүй байдлын асар их сорилтыг бий болгосон юм. Кабулын нисэх онгоцны буудалд болсон эмх замбараагүй, хүн чанаргүй үйлдлүүд хүн төрөлхтөний ой санамжид тогтож үлдсэн бөгөөд “ардчиллаар өөрчлөх” гэгч нь ялагдсаны түүхэн им тамга болж үлдэв гэжээ.
Афганистаны нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн явдлыг Хятад улс зүгээр холоос ажиж зогсоогүй, харин цаг даруйд халуун гараа сунган тусалсан юм. Хятадын тал цаашид ч нийт Афганистаны ард түмэнд хандсан найрсаг бодолгоо баримтлаж, Афганистан улс уужуу багтаамжтай засгийн эрх байгуулан, үймээнийг зогсоон тогтвортой байдлыг сэргээж, гэр орноо сэргээн босгож, Афганистаны ард түмэнд энх тайван, амар амгаланг эдлүүлэхийг дэмжих болно гэжээ.
Ван И хэлэхдээ: Хятад улсын хүчин чадвар өсөн хөгжих нь даруй энх тайвны хүчний өсөлт, Хятад улсын нөлөөлөх чадвар дээшлэх нь даруй бүтээлч хүчин зүйлийн хүчирхэгжилт гэдгийг бодит үнэн гэрчиллээ. Хятад улс цаашид ч дэлхийн улс орнуудтай хамтдаа олон улс, бүс нутгийн энх тайвныг ахиулахад байх ёстой үүрэг гүйцэтгэж, илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.