Хамтран ажиллаж хамтдаа хожих нь Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх цорын ганц зам юм
2021-12-30 16:53:51
Share
Share this with Close
youtube WeChat

30-нд, Хятад Америкийн харилцааны талаар Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, өнгөрсөн хэдэн жилтэй харьцуулахад энэ онд Хятад Америкийн харилцаанд үнэхээр зарим тодорхой өөрчлөлт гарлаа. Хятадын тал эрх ашгаа гуйвшгүй хамгаалан ноёрхлын эсрэг тэмцэж буй нөхцөлд байдалд, хэт их шахалт үзүүлэх замаар Хятадыг буулт хийхийг албадах нь боломжгүй мөртөө эцэстээ өөдөө шийдсэн чулуу өөрийн толгой дээр бууна гэдгийг Америкийн тал тодорхой таньж мэдсэн. АНУ шинэ хүйтэн дайныг эрэлхийлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, Хятадын эсрэг холбоотны харилцаагаа бэхжүүлэхийг эрэлхийлэхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг дэмжихгүй, Хятадтай сөргөлдөх бодол байхгүй гэж Америкийн удирдагчид болон зарим өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж байгааг бид харлаа. Гэвч үүний зэрэгцээ Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигтай холбоотой зарим асуудлаар АНУ байн дахин хэрэг өдөөн турхирч, хоёр орны харилцаанд хохирол учруулсаар байгааг бид бас харлаа. Энэ бол хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зөрчилтэй байж, хүмүүсийн АНУ-ыг итгэх итгэлд ноцтой эргэлзээ төрүүлж байна гэжээ.

Ван И онцлон тэмдэглэхдээ, Америкийн авч буй бодлогын хувьд, Хятад улсын байр суурь байнга тодорхой бөгөөд тууштай юм, Ши Жиньпин дарга харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллах гурван зарчмыг ёслол төгөлдөр дэвшүүлсэн юм гэжээ. \Ренчинсоо\