4 долоо хоногт АНУ-д 44 мянган хүн Ковид-19-ийн халдвараар нас барж болзошгүй
2021-12-30 10:00:50
Share
Share this with Close
youtube WeChat

CNN-ний мэдээлснээр, ирэх 4 долоо хоногт АНУ-д 44 мянга гаруй хүн Ковид-19-ийн халдвараар нас барж болзошгүй. 2022 оны 1-р сарын 22-ныг хүртэл АНУ-д нас барагсдын тоо 866 мянган хүнд хүрэх болно гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 12-р сарын 29-ний өдөр нийтэлсэн тайланд харуулжээ. Үүнтэй харьцуулахад АНУ-д жил бүр халдварт өвчний улмаас нас барах хүний тоо 12 мянгаас 52 мянгын хооронд байдаг гэжээ. 

Энэхүү төсөөллөөр бол өдөр бүр АНУ-д 1800 хүн Ковид-19-ийн халдварын улмаар нас барах нь өнөөгийн өдөр тутмын нас баралтын дундаж тооноос давахыг харуулж байна. АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн тоо баримтаар, одоо АНУ-д дунджаар өдөр бүр 1523 хүн Ковид-19-ийн халдварын улмаар нас барж байна.